1970-аад онд манай дэлгэцийн урлаг өргөн дэлгэцийн тоног төхөөрөмжөөр шинэчлэгджээ..Энэ шинэ техологийг анх гардан авч кино зурагт ашиглах хувь заяа зураглаач Д.Баттулгад тохиож, найруулагч Р.Доржпаламын бүтээсэн 3 анги “Тунгалаг Тамир” уран сайхны киноны зургийг 1970-1974 онуудад өргөн дэлгэцийн өргөн боломжит аргаар авчээ. Мөн Х.Дамдин найруулагчийн 1975 онд бүтээсэн “Мартагдашгүй намар” уран сайхны киног Д.Баттулга зураглаач өргөн дэлгэцээр зураг авалт хийжээ. “Төгсгөл” уран сайхны киног 1968 онд ЗХУ-ын уран бүтээлчидтэй өргөн дэлгэцээр манай уран бүтээлчид бүтээсэн юм.


Сонирхуулахад “Тунгалаг Тамир” кинонд “Цахиур Төмөр”-ийн оргож буй хэсгийг зураглаач Д.Баттулга авахдаа камертайгаа эсгийд боолгож, нэлээд өндөр газраас уруудан өнхөрч байж бүтээжээ. Маш сонин уран чадварлаг арга болжээ. Бас хайртай залуугийнхаа хуурамч сэтгэлийг мэдэрч гомдсон охин Сарнай бүжгийн танхимаас гүйн гарч өөртэйгээ адил өнчирсөн ганц модны дэргэд гуниглан зогсож буйг зураглаач Д.Баттулга “Мартагдашгүй намар” кинонд уран сайхны аргаар тод харуулсан юм.

Дэлгэрийн Баттулга – Улаанбаатар хотод 1940 онд төрсөн. Эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1950 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургуульд орж 1957 онд төгсөн улмаар 10 жилийн 5 дугаар дунд сургуульд шилжин суралцаж 1960 онд 10 дугаар ангиа онц дүнтэй төгсжээ. 1960-1965 онд БХКУДС-ийн зураглаачийн ангийг профессор. Б.И.Волчекийн урланд суралцаж төгссөн.
Д.Баттулга операторын ажилласан уран сайхны киноны жагсаалт
|
№ |
Киноны нэр, архивт хадгалагдаж өуй баримт |
Бүтээсэн он |
|
||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 1 |
Ус |
1965 |
Д.Аръяа
Н.Надмид |
Зохиолч, Найруулагч |
|||
| 2 | “Төөрсөөр төрөлдөө“найруулагчийн төлөвлөгөө -84 хуудас, зохиол, тогтоол,бусад бичиг баримтууд-68 хуудас баримт | 1966 | Д.Нямаа
Б.Сумхүү Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 3 | “Тунгалаг тамир” 1-р анги – зохиол, тогтоол,тушаал-56 хуудас , найруулагчийн зохиол-78 хуудас баримт | 1970 | Ч.Лодойдамба
Р.Доржпалам Ч.Долгорсүрэн Д.Баттулга |
Зохиолч
Зохиолч, Найруулагч Зураглаач |
|||
| 4 | “Тунгалаг тамир” 2-р анги- найруулагчийн зохиол-88 хуудас, төсөв-85 хуудас, зохиол,тогтоолууд-84 хуудас баримт, хувцас ба дикразны скизын фото хуулбар | 1971 | Ч.Лодойдамба
Р.Доржпалам Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 5 | “Тунгалаг тамир” 3-р анги | 1973 | Ч.Лодойдамба
Р.Доржпалам Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 6 | Нэг ангийн хоёр- найруулагчийн төлөвлөгөө бэлтгэл үеийн төсөв-108 хуудас, зохиол,тогтоолууд-67 хуудас баримт | 1974 | Х.Дамдин
Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 7 | Мартагдашгүй намар- найруулагчийн төлөвлөгөө,төсвийн гүйцэтгэл-68 хуудас, зохиол тогтоолууд-97 хуудас баримт, | 1975 | М.Жааган
Х.Дамдин Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 8 | Алтан соёмбын дуулал | 1975 | Р.Доржпалам
Н.Хуяг-Очир Д.Баттулга Л.Шаравдорж |
Найруулагч
Зураглаач |
|||
| 9 | Хайрхан өндөр хаана байна | 1978 | С.Дашдооров
Корел Цоп Н.Нямдаваа Иво Томан Д.Баттулга Иосеф Иллик |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 10 | Газрын үнэр- зохиол,тогтоол-67 хуудас, найруулагчийн төлөвлөгөө,төсвийн гүйцэтгэл-82 хуудас баоимт | 1979 | Ч.Чимид
Х.Дамдин Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 11 | Гул аранжин зохиол,тогтоолууд -150 хуудас, найруулагчийн зохиол-130 хуудас баримт | 1980 | Х.Зандраабайдий
Ц.Цэрэндорж Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 12 | “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”- найруулагчийн төлөвлөгөө-82 хуудас баримт | 1981 | Д.Пүрэвдорж
С.Дашдооров Н.Намдаваа Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 13 | “Тоншуул” №1 | 1982 | Б.Дамчаа
Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 14 | “Тоншуул” №1- зохиол,тайлбар-12 хуудас | 1983 | М.Гүрсэд
С.Сүхбаатар Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 15 | “Загийн алим” | 1984 | С.Пүрэв
Х.Дамдин
Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 16 | “Мөнгөн буйл” | 1985 | Т.Галсан
Р.Доржпалам Б.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 17 | “Ирэх хаврын цэцэг” | 1986 | Р.Ганбат
Ж.Сэлэнгэсүрэн Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 18 | “Тоншуул” №1 | 1987 | Ж.Барамсай
Д.Ням-Очир Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 19 | “Тоншуул” №2 | 1987 | Ч.Гомбо
Б.Жамсран Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 20
|
“Амьдралын нахиа”
|
1988
|
Х.Дамдин
Д.Баттулга
|
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 21 | “Эргүүлэг” | 1989 | Б.Балжинням
Ч.Жумдаан Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 22 | Ингэ буйлах нутагт | 1992 | Х.Дамдин
Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 23 | Ганаагийн паян | 1992 | Х.Бүрэнтогтох
Д.Төвсанаа Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
| 24 | Хайрын домог | 1992 | Б.Чмнгүүн
Д.Баттулга |
Зохиолч
Найруулагч Зураглаач |
|||
24 нэрийн уран сайхны кино 1965-1992 он



1966 оны 7-р сарын эхээр Улаанбаатар хотын орчим үе үе бороо орж байснаа 10,11-ний өдрүүдэд ширүүсэж, аадар бороо үргэлжлэн орлоо. Үүний улмаас Туул, Сэлбэ, Улиастайн гол хүчтэй үерлэжээ. 7-р сарын 12-нд Туулын гол эргээсээ хальж, Улиастайн голтой нийлэн залгаж, улмаар Бага тэнгэрийн ам, Зайсан Толгойн чиглэлийн даланг сэтлэн Дунд голтой нийлж, хотын өмнө ба зүүн өмнөд хэсэг хоёрхон цагийн дотор урьд өмнө үзээгүй их үерт автлаа. Энэ түүхэн баримтат зургийг монгол кино үйлдвэрийн найруулагч, операторууд хаьсанд мөнхлөн үлдээлээ.
ҮЕР АЮУЛТАЙ-1996 он, баримтат киноны дүрс, дууны негатив, дуутай позитив хувь, лаванд, клнтратип хальс нийт 15 бүлэг, тушаал, тогтоол, киноны зохиол улсын архивт халгалагдаж байдаг.
Найруулагч – Р.Доржпалам
Дууны оператор – Б.Самбуу
Операторууд – Г.Цэрэн, Д.Баттулга, О.Уртнасан, С.Дашгалсан
Монтажчин – Ж.Норолхоо
Зургийн дарга – Ч.Авирмэд
Монголкино үйлдвэр. Улаанбаатар хот. 1967 он
Оператороор ажилласан баримтат киноны жагсаалт
| 1 | Баатарлаг түмний зочин | 1965 | Д.Давааням
Б.Дэмбэрэл Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 2 | Галт тэрэгний хурдаар | 1966 | Д.Довдон
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 3 | БНБЛУ-ын төлөөлөгчид манай оронд | 1967 | Ц.Наваан
Ч.Цэнджав С.Дашгалсан Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 4 | Усжуулалт | 1967 | Д.Довдон
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 5 | Домогт хороо | 1968 | Ч.Гомбо
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 6 | БНАГУ-ын төлөөлөгчид манай оронд | 1968 | Ж.Бунтар
Б.Дашдорж Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 7 | Ах дүүгийн айлчлал | 1968 | Ц.Наваан
Ч.Гомбо О.Дашзэвэг Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 8 | Анд нөхдийн айчлалт | 1970 | Ч.Гомбо
Д.Баттулга О.Дашзэвэг |
Найруулагч
зураглаач |
|
| 9 | Ж.Самбуу БНПАУ-д зочилсон нь | 1970 | Ц.Наваан
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 10 | Ю.Цэдэнбал БНБАУ-д зочилсон нь | 1970 | Ц.Наваан
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 11 | Их ойн хүндэт зочин | 1971 | Б.Дашдорж
Ч.Цэнджав М.Дүйнхор Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 12 | Ардын хувьсгалын 50 жилийн ой | 1971 | Б.Дашдорж
Д.Баттулга М.Дүйнхор Ч.Цэнджав |
Найруулагч
зураглаач |
|
| 13 | Хувьсгалын өлгий нутгаар | 1972 | Р.Доржпалам
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 14 | БНБАУ-ын төлөөлөгчид манай улсад | 1973 | Т.Галсан
Д.Ичинноров Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 15 | БНВАУ-ын төлөөлөгчид манай оронд | 1973 | Д.Ичинноров
Б.Дэмбэрэл М.Дүйнхэр Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 16 | Ю.Цэдэнбал Унгар улсад зочилсон нь | 1974 | Р.Доржпалам
Г.Цэрэн Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 17 | Манай хүндэт зочин Нгуен-Хыу-Тхо | 1974 | Ч.Гомбо
Л.Далайхүү Д.Баттулга Д.Давааням |
Найруулагч
зураглаач |
|
| 18 | Энхийн төлөө эх орны даалгавар | 1977 | Ж.Бунтар
Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 19 | Прага | 1978 | Н.Нямдаваа
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 20 | Залуусын ая дуу | 1978 | Д.Ичинноров
Ц.Цэрэндорж Г.Маш Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 21 | Залуусын ая дуу-2 | 1978 | Д.Ичинноров
Ц.Цэрэндорж Г.Маш Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 22 | Нам ард түмний дуу хоолой | 1980 | Н.Нямдаваа
Д.Довдон Д.Баттулга Р.Занабазар |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 23 | Хайр халамж | 1984 | Х.Дамдин
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 24 | Булчин цайх өвчнөөс сэргийлье | 1986 | А.Содномдаржаа
Ш.Сүхбаатар Д.Баттулга Г.Цэрэн |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 25 | Говь хүн хоёр | 1987 | С.Эрдэнэ
Б.Дашдорж Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
|
| 26 | Монгол даатгал | 1991 | Ж.Сэлэнгэсүрэн
Д.Баттулга |
Найруулагч
зураглаач |
|
| 27 | Эмийн ундрага | 1991 | Д.Мангаа
Д.Ичинноров Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
Нийт 27 нэрийн баримтат кино 1965-1991 он

Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер


