“МОНГОЛ КИНОНЫ ДЭЛГЭЦНЭЭС” НОМЫН ТУХАЙ

2025-01-13

АРДЫН ХУВЬСГАЛЫН 50 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН

НОМ ХЭВЛЭН ГАРГАЖЭЭ

Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан Монгол кино үйлдвэрээс киноны зурагт ном хэвлүүлэн толилуулжээ. 1936-1970 онд нийт 50 гаруй Монголын уран сайхны кино бүтээж, олон түмний хүртээл болгожээ.

“Ардын элч” уран сайхны бүрэн хэмжээний хар цагаан кино.1959 онд “Монгол кино үйлдвэр”-т бүтээжээ.

Зохиолч-Ч.Ойлов /Төрийн шагналт/

Найруулагч-Д.Жигжид /УГЗ/

Оператор-О.Уртнасан

Хөгжмийг-Л.Мөрдорж /МУГЖ,Төрийн шагналт/

 

Голлон тоглогчид:

Сүхбаатар-З.Галсанданзан

Ариунаа-П.Цэвэлсүрэн

Дарьбазар-Ж.Занабазар

Тулга-Ц.Доржсүрэн

Дүлзэн-Б.Готов

Энэ кино 1920-иод оны үеийн Монгол орон дахь цаг төрийн байдал, эх орондоо хайртай шударга ард түмний төлөөлөгч Бадарч, Дарьбазар, Ариунаа нар эрх чөлөөний төлөө ариун тэмцэлд алтан амиа хайрлахгүй зүтгэн, ардын намынхаа жолоодогч жанжин Д.Сүхбаатарт ард түмнийхээ хүсэл санааг илэрхийлсэн бичиг хүргэхээр түмэн бэрхшээл туулан явааг харуулна.

Киноны гол үйл явдал нь Ардын хурлаас их жанжин Сүхбаатарт гардуулах бичгийг хүргэхээр авч яваа Бадарч дайсанд хөөгдөн мориныхоо хар хурдаар давхих бөгөөд унасан морио сульдахад баригдахгүйг хичээн хөтөлгөө мориндоо явуут дунд нь үсрэн мордож давхисаар Дарьбазартай тааралдан бичгээ өгөөд ”намайг орхи Миний төлөө битгий зов Шалавхан хүргэ” гэж хэлээд хоцорно. Дарьбазар бичгийг аван цааш зугатсаар эхнэртээ дамжуулан өгч, хөөж яваа дайсанг төөрүүлэн зугтаана. Энэ мөчид Ариунаа хүүгээ дагуулан уг бичгийг Сүхбаатарт хүргэхээр зорин мордоно.Энэ хооронд Дарьбазар дайсанд баригдаж, бичгийг устгасан гэж хэлээд алагдана. Гэвч дайсан бичгийг эхнэр хүүхэддээ шилжүүллээ гэж сэжиглэн түүний эхнэр хүүхдийг олж барихаар хэн явах саналтайг асуухад, дайсны дотор ажиллаж байсан зөвлөлтийн улаан цэрэг хамгийн түрүүнд “би олж ирье” гэхэд эдний хамт байсан эх орноосоо урвасан түшмэл Дүлзэн “Би танина, намайг цуг явуулж өгөөч”гэж гуйн хамт явна.

Ариунаа эмээлээ үүрч, хүүгээ дагуулан бороо усанд ядарч туйлдан, дайсны мөрдлөг хөөцөлдөөнөөс зайлан явсаар, эдэнтэй гэнэт тулгарна. Дүлзэн Ариунааг барин авч ноцолдсоор бичгийг авахад, хамт явсан орос Дүлзэнг буудаж алаад, уг бичгийг аван Ариунаад өгч, үүрч явсан эмээлээр нь Дүлзэнгийн морийг эмээллэн, Ариунаа Тулга хоёрыг явуулах бөгөөд Ариунаа бичгээ Сүхбаатарт хүргэн өгч байгаагаар уг киноны үйл явдал төгсөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч

Н.Сугарсүрэн СТА, кино инженер

ҮТА-ын КГЗДАБАрхив

Монгол кино нэгтгэл ТӨУҮГ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close