МОНГОЛ КИНО “ГРАН ПРИ” ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

  • 2014 оны 11-р сарын 14 өдөр, 00 цаг 15 минутад нийтэлсэн

БНСУ-д зохион байгуулсан Азийн богино хэмжээний кино наадмаас “Нарны жим” монгол кино тэргүүн байрын Гран при шагнал хүртжээ.Энэхүү кинонд эгэл жирийн эмч бүсгүйн тухай өгүүлдэг байна. Хүнд өвчин туссан, өнчин хүүг өөрийн хүү мэт хайрлаж, элэгнээсээ өгч түүнд амьдрал хайрладаг өгөөмөр сэтгэл үзүүлж байгаа нь үзэгч олны талархлыг хүлээжээ. Азийн наадамд дэлхийн 150 орны уран бүтээлчид өрсөлдсөнөөс монгол кино тэргүүлж, дараа сард болох олон улсын наадамд оролцох эрхийг авчээ.

Ангилал: Мэдээ, Фото