“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалт инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм. Та бүхэндээ кино зураг авалтын үеийн фото сангаас хүргэж байна.