“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна

  • 2023 оны 03-р сарын 14 өдөр, 17 цаг 45 минутад нийтэлсэн

Соёлын яамнаас “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн санал, дүгнэлт, холбогдох тушаал, шийдвэрийг үндэслэн тус газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Сонгон шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг сонгон шалгаруулалтын зараас үзнэ үү.

https://moc.gov.mn/news/songon_shalgaruulalt0310

Ангилал: Мэдээ, Фото