Өлзийхутагийн Чойжилсүрэн

Өлзийхутагийн Чойжилсүрэн

/Дууны найруулагч /

/1914-1993 он/

    Л.Чойжилсүрэн 1914 оны цагаан сарын үеэр Хөвсгөл аймгийг Шинэ-Идэр сумын Цохиот хэмээх газар малчны гэрт төржээ. Нутагтаа бүрэн биш дунд сургууль төгссөнийхээ дараа мал маллаж байгаад 1935 оны 6-р сараас 1938 оны 8 сар хүртэл цэргийн албанд явж байлдагч, бага дарга,1938 оны 8 сараас 1940 оны 8 сар хүртэл Дотоод Яамны Тусгай Хорооны клубт эрхлэгч, номын багш зэрэг ажлыг хийж байгаад мөн үеэс Улсын Кино зургийн Хороонд кино үзвэрийн хэсэгт нь ажиллаж байгаад 1942 оноос Монголкино үйлдвэрт дууны техникч болохоор тасгийн эрхлэгч С.Дэмбэрэл бас Л.Найдан, Ц.Даваацэрэн, мэргэжилтэн Б.В.Лыткин нартай хамт ажилладаг болжээ. Ө.Чойжилсүрэн дуу бичлэгийн техникчээр голлон ажиллаж байсанч дууны операторын мэргэжилд суралцан төдөлгүй энэ ажлыг бие даан хийдэг болсноор “Цогт тайж” кино эхлэхэд Л.Найдантай дууны операторын ажлыг хамтран хийжээ.  Ө.Чойжилсүрэн соронзон хальсны бичлэг хийдэг болохоос өмнө анхны бичлэгийг шууд дууны негатив хальсан дээр бичиж байсан бол магнитофон нэвтэрснээс хойш соронзон хальсанд дууны операторуудын бичсэн бичлэгийг дууны хальсанд гэрлээр хуулан угсралтанд өгөхх ажлыг гардан хийж байсан цорын ганц туршлагатай мэргэжилтэн байв. Киноны дахин бичлэгийг 35 мм-ын өргөн соронзон хальсанд хийдэг болсноос хойш мөн л дууны хальсанд хуулан өгөхх ажлыг Ө.Чойжилсүрэн голлон хийж байжээ.   Ө.Чойжилсүрэн дууны техникчийн мэргэжлийг бишрэм эзэмшсэний дээр баримтат кино болон кино мэдээ сэтгүүл, орчуулгын киноны  дууны оператороор насан туршдаа ажилласныг үл үгүүлэн зөвхөн дууны оператороор нь ажилласан уран сайхны киноны нэрсийг жагсаавал:

 

1.1945 он Цогт тайж 2 анги Л.Найдан, С.В.Ключевский нарын хамт

2.1961 он Алтан өргөө

3.1963 он Нүгэл буян

4.1965 он Зэрэг нэмэхийн өмнө

5.1969 он Анхны алхам

6.1970 он Хүргэн хүү

7.1971 он Дайсны цэргүүдээ сонсоцгоо” Н.Кропотовын хамт

8.1972 он Ичээнд нь Ц.Должинсүрэнтэй хамт

9.1973 он Баянбулгийнхан

10.1974 он Говийн нүдэн Б.Самбуутай хамт

11.1975 он Анхны хайрын дууль

12.1976 он Хонины найр

13.1979 он Тойрох хуудас

14.1980 он   Гул Аранжин

Ө.Чойжилсүрэнгийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн 1945 онд “Ударник” цол тэмдгээр,1945 онд”Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1974 онд “Алтан гадас”,1985 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байсан бол 1974 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн байна. Мөн Ардын хувьсгалын 25.40 жилийн хүндэтгэлийн медалиар шагнуулжээ.

Close
Close