Эрэндоогийн Ювуухүү

Эрэндоогийн Ювуухүү

/Книо зураглаач /

/1916-1961 он /

Монголкиноны ахмад кино зураглаач Э.Ювуухүү нь 1916 онд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р багийн нутагт төрсөн бөгөөд 1936-1939 онд цэргийн албыг хязгаарт хааж 1940 оноос Өвөрхангай аймагт   бичиг үсгийн   байцаагч,   гэрэл   зургийн   салбарын эрхлэгчийн ажлыг хийж яваад 1942 онд дагалдан оператороор ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр     манай   ууган   зураглаачийн   нэг   Д.Жигжидийн туслахаар ажиллаж, ахархан хугацаанд сайн суралцаж кино зургийг бие даан авдаг болсны дээр 1945 оны чөлөөлөх дайнд багш  Д.Жигжидийн  хамт   галын   шугаманд сурвалжлагчийн үүргийг нэр төртэй биелүүлсэн учир “Бид ялав” медалиар шагнуулж байжээ.   Багш Д.Жигжид нь “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллах болсон нь туслах Э.Ювуухүүд улам ихийг мэдүүлж, ухаарлыг нэмсэн уран бүтээлийн олз байв.  Э.Ювүүхүү техникийн сэтгэлгээ сайнтай, түүнийгээ дагаад гарын нарийн ур их хөгжсөн нэгэн гэдгийг олон хүн нотлон ярьдаг.Э.Ювуухүү  Монголд  уулын спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн төдийгүй тэр спортын тухай кино хаьлсанд буулган мөнхөлсөн анхны зураглаач юм. Э.Ювуухүү манай оронд анх удаа өндөр уулын авиралт эхлэхэд хамгийн анхны кино зураглаачаар явсан “уулчин” байсан. Тийм ч учраас тамирчдын амжилтыг үнэлэн спортын зэрэг цол олгох журам дөнгөж тогтож эхлэхэд 1956 оны 6 сарын 25-нд СнЗ-ийн дэргэдэх Улсын Биеийн Тамир Спортын Хорооны шийдвэрээр 03 тоот үнэмлэх бүхий “Спортын мастер” цолыг хүртсэн ууган мастеруудын нэг байсны дээр араасаа Монголкино үйлдвэрээс энэ спортод хүчээ сорьсон уулчин Р.Занабазар, Ц.Сүхбаатар нарыг замнуулсан юм.

Э.Ювуухүүгинй зураглаачаар ажилласан баримтат киноны жагсаалт:

1. Монгол улс – 1943 он

2. Боловсон мах комбинат – 1946 он

3. Эвлэлийн баяр – 1946 он

4. Өвлийн амралт  1947 он

5. Намын 11-+р хурлыг угтсан ажиллагаа – 1947 он

6. Майн 58-н жилийн ой -1947 он

7. Суртал ухуулга – 1948 он

8. Октябрйин 30н жилийн ой – 1947 он

9. Намын 11-р их хурал – 1947 он

10. БНМАУ-н эмэгтэйчүүд – 1948 он

11. Майн 59н жилийн ой – 1948 он

12 БНМАУ-н залуучууд – 1948 он

13. Барилгийн тухай – 1948 он

14. Улсын 27-н жилийн ойн баяр наадам – 1948 он

15. Октябрийн баярын 31н жилийн ойн баярын ажиллагаа – 1948 он

16. Ерөөлч , магтаалч нар – 1948 он

17. БНМАУ-н залуучуудын тухай – 1949 он

18. Улсын 9-р их хурлын ажиллагаа – 1949 он

19. Мал ба хөдөө өж ахуйн сайдчуудын 3-р зөвөлгөөн – 1948 он

20. АХ-н 30н жилийн ой- 1951 он

21. Монгол Хятадын нөхөрлөлийн 10 хоног – 1952 он

22. Дэлхийн залуучууд оюутаны  5-р фестиваль – 1955 он

23.Монгол Солонгосын найрамдлын 7 хоног – 1954 он

24. Мэс заслын болницед – 1956 он

25. Жү- Дэ  Улаанбаатарт – 1956 он

26. 4653 метрийн өндөрт – 1956 он

27. Нөхөрсөн Албаны зочид – 1956 он

28. Анхаар №1 – 1956 он

29. Вильм Широки – 1957 он

30. Баярт уулзалт  -1957 он

31. Замчин залуусын уулзалт – 1957 он

32. 36-н жилийн ой – 1957 он

33. Энэтхэгийн зочин – 1957 он

34. Найрсаг зочилолт – 1957 он

35. БНУУ-н ЗГ-н төлөөлөгчид УБ-т хүрэцэн ирсэн нь – 1958 он

36. Монголд газар хөдлөв – 1958 он

37. Ардын хувьсгалын 37-н жилийн ой – 1958 он

38. Монголд газар хөдөлсөн нь – 1958 он

39. Анхаар №5 – 1959 он

40. Өнөр гэр бүл – 1960 он

41. Секү – Түйре манай оронд – 1960 он

42. Өнөөдрийн баян өлгий – 1961 он

43. Баясгалант амьдрал – 1962 он

44. Түүхт ой – 1962 он

 

Close
Close