Эрхэмийн Дулмаа

Эрхэмийн Дулмаа

/Кино эвлүүлэгч/

Эрхэмйин Дулмаа 1939 онд Кино зургийн хорооны кино прокатад монтажчинаар ажиллаж байгаад 1956 онд Кино үйлдвэрийн позитив монтажны тасагт шилжиж иржээ. Энэ хугацаанд “Харь оронд айлчилсан нь”, Хүнсний ногоо, Буриад Монголын концерт, Тээвэр холбоо, Өнөөгийн Улаанбаатар, Ленин бидэнтэй хамт, Төлөөр мал өснө, Говь-Алтай амйгийн 20 жил, Төмөр зам 10 жил, Тугалийг заядуулан бойжуулах, Дорнодын тал, Хөдөө Аж ахуйн тэргүүний сайдчууд, Г,Титов манай оронд, Сүхбаатар аймгийнхан, Архангайд болсон соёлын яамны үзлэг, Налайх, Манай худалдаа, Харьхраагийн дуулал, Зудын тухай, Гандан буурашгүй ган бат найрамдал, Соёл түгээгч, Ноос бол алт, Ж.Самбуу БНУАУ-д зочилсон нь, Хотын барилга Трест 30 жил, Бидний найрамдал мөнх, Дорноговь аймаг, Цэцэн уулынхан, Элгэн халуун найрамдал, Дэлгэр зун, Эрүүл энхийн төлөө, Ардын жүжигчин Ц.Цэгмэд, Миний сайхан ээж, МАХН хоёр их хурлын хооронд, Ган жигүүр, Таны анхааралд, Эрдэнэт, Өвөл өнжихгүй, Атарын тухай өгүүллэг, Нам ард түмний дуу хоолой, Өргөс, Цог жавхлангын баяр, зэрэг 50 гаруй нэрийн баримтат кино, кино мэдээнд эвлүүлэгчээр ажилласан. Мөн Уран сайхны Дайсны цэргүүдээ сонсцгоо кинонд ажилласан. Ахмад монтажчин Э.Дулмаа өөрийнхөө мэргэжилд С.Отгон, Л.Оюунбат, С.Энхжаргал нарыг дагалдуулан сургасан. Э.Дулмаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Засгийн газрын жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, ойн медалиуд, СТА цол тэмдэгээр шагнасан байна.

Close
Close