Шатарын Цэцэг
- 2015 оны 03-р сарын 02 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн
Монгол Улсын Гавъяат жүжигчин
Шатарын Цэцэг
/Жүжигчин/
/1945 – /
Шатарын Цэцэг нь Улаанбаатар хотод 1945 онд төрсөн. 1971 онд УБДС-ийг төгсөж 1971-1974 онд УБТЗ-д найруулагч, бүжгийн багшаар ажиллаж байгаад 1975 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин болжээ. 1990-1995 онд Хүүхэд зулуучуудын театр-киноны хүрээлэнд найруулагчаар ажиллаж байгаад 1996 оноос Кино Урлагийн Дээд Сургуульд багшлах болсон.Ш.Цэцэг сайн жүжигчин төдийгүй, сайн найруулагч юм. Тэрээр Монгол Улсын Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч, орчуулагч, найруу-лагч Э.Оюуны нэрэмжит шагналтан юм. 2014 онд Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор шагнагдсан. Ш.Цэцэг 1993 онд” Ам цагаан хулгана”, 1994 онд “Еэ еэ шар Буд аа” киног найруулсан бол 500 гаруй орчуулгын кинонд дуу оруулж, Монголын уран сайхны кинонд тоглосон олонд танигдсан жүжигчин. Ш.Цэцэгийн уран сайхны кинонд бүтээсэн дүрүүд:
- Тэмцэл – Хатан 1971 он
- Хайрхан өндөр хаа байна – Ива Томан /Хамтарсан бүтээл/ 1978 он
- Гарын таван хуруу – Должин 1983 он
- Ховор хүмүүс – Эрхлэгч 1987 он
- Нуглийн золиос – Бурмаа 1993 он
- Хааны сүүлчийн хатан – Ордны хатан 2000 он