Шагдарын Ооёо
/Баримтат киноны зураглаач /
Шагдарын Ооёо нь 1951 онд Говь- Алтай аймгийн Хөх морьт сумын төв Сайн- Уст гэдэг газар төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1958 онд 7 настайдаа Хөх морьт сумын бага сургуульд элсэн орж, 1968 онд Алтай хотын 10 жилийн дунд сургуулийг тус тус амжилттай төгсгөжээ. 1968 онд өөрийн сонирхолын дагуу “ Монгол кино “ үйлдвэрт орж ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1968- 1969 онд тус үйлдвэрийн уурын зууханд галчаар ажиллаж тэр жилээ “ Талын цуурай “ уран сайхны кинонд бага тушаалын ажилтан, туслах оператораар ажилласан байна. 1969- 1973 онуудад Плёнк боловсруулах цехэд угаагч, техникч, буулгагч, техникч, гэрэл сонгогч, сенситометрист зэрэг ажлуудыг хийж байгаад 1973 онд тус цехэд ээлжийн даргаар томилогдон 1976 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан. Мөн 1973- 1976 онуудад Үйлдэврийн ХЗЭ- ийн үүр, хорооны нарийн бичгийн даргаар / орон тооны бус / хавсран ажиллаж байв. Энэ хугацаанд Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөн , Монгол Зөвлөлтийн ажилчин залуучуудын анхдугаар чуулга уулзалтанд төлөөлөгчөөр оролцож БХАКЗЭ- ийн Төв хорооны “ Үйлдвэрийн тэргүүний ажилчин” тэмдэг, үнэмлэхээр, 1975 онд Монгол кино үйлдвэрийн 40 жилийн ойгоор МХЗЭ-ийн Төв Хорооны хүндэт үнэмлэхээр шагнагдаж 1976 онд өөрийн сонирхсон мэргэжлээрээ уралдаант шалгалтанд орж 1977 онд Москва хотын орос хэлний бэлтгэл ангийг төгсгөж улмаар ЗХУ- ын Москва хот дахь Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуульд Кино операторын мэргэжлээр суралцаж 1983 онд Кино зураглаачийн мэргэжлээр тус сургуулийг төгсгөжээ. Оюутан байх хугацаандаа суралцахын зэрэгцээ эх орноо сурталчилах урлагийн бригадын бүрэлдэхүүнд 2 удаа оролцож Белорусь, Грузин зэрэг улсуудаар аяласан ба дадлагын болон амралтын хугацаанд Монгол кино үйлдэвртээ уран сайхны “ Тойрох хуудас”, “ Гэрлэж амжаагүй явна”, “ Хуучин сүм” зэрэг кинонуудад 2- р оператораар ажилласан ба “ Зүрхнээс зүрхэнд “,” Эмгүй эмчилгээ “, “Хөгжлийн түлхүүр “,” Оюуны өмч “ зэрэг баримтат кинонуудыг бие даан бүтээснээс гадна кино мэдээ сэтгүүлд 50 шахам сюжетийн зураг авч байсан буюу 1993- 1995 онуудад Баримтат кино студийн захирлаар ажиллаж байсан болно.Кино зураглаач Шагдарын Ооёогийн
уран бүтээлийн жагсаалт:
1. Монгол элс / Найруулагч, оператораар /
2. Наадам / Д.Баатарын хамт /
3. Малаа хэн маллах вэ / О. Уртнасангийн хамт /
4. Ухаарч амьдрах хорвоо
5. Эмгүй эмчилгээ – 1981 он
6. Хөгжлийн түлхүүр – 1982 он
7. Оюуны өмч – 1983 он
8. Гал тоглоом биш 1985 он
9. ДЗО – 12-р их наадам – 1986 он
10. Соёлын үйлчилгээ – 1986 он
11. БАТУИН – 1986 он
12. Шонхор – 1987 он
13. Бөхийн чөлөөт барилдаан – 1988 он
14. Малаа хэн маллах вэ – 1989 он
15. Наадам – 1989 он
16. Ухаарч амьдрах хорвоо – 1989 он
17. итгэл найдвар – 1990 он
18. Мөсөн шагай – 1990 он
19. Киноны юүндэн – 1990 он
20. Малын тоног хэрэгсэл – 1991 он
21. Өвгөдийн минь өв сан – 1991 он
22. Наадмын тэнгэр – 1992 он