Чоймболын Жумдаан
/Кино найруулагч/
Чоймболын Жумдаан нь Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1948 онд төржээ.Бага сургууль төгсөөд 24 дүгээр дунд сургуульд суралцаж байхдаа ХБДС-д элсэн орж 1968 онд төгссөний дараа 1968-1971 онд Улсын филормонид хөгжимчнөөр ажиллаж байгаад 1971-1975 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр Төгсч Монголкино үйлдвэрт 1976 оноос орчуулгын киноны жүжигчнээр ажиллажээ. 1980-1985 онд БХКУДС-ийг А.А Алов , В.Н Наумов нарын урланд найруулагч мэргэжлээр төгсөхдөө бүх хичээлдээ онц дүнтэй, нэрт зураглаач Д.Баттулгын амжилтыг 20 жилийн дараа давтаж “улаан дипломын эзэн болон “онцчууд”-ийн хүндэтгэлд мөнхөрснийг төгссөн сургуулиар ороход аяндаа мэдрэгдэнэ.Ч.Жумдаан жүжигчин, найруулагчийн мэргэжлийг хослон эзэмшсэн учраас түүний найруулсан киног үзэхэд жүжигчид тоглосноор биш, бодит үйл болж байгаагаар сэтгэлд буудаг онцлогтой.
Монголкино үйлдвэрт ажиллаж байхдаа найруулсан кино нь:
- Хүний хүн 1987 он
- Эргүүлэг 1989 он
- Тэнгэрийн сахил 1991 он
- Алдас 1994 он
Тоглосон кино:
1.Чимгээгийн төрсөн өдөр Бат-Оргил 1973 он
2.Тунгалаг тамир Жаргал
- Хонины найр Хуяг 1976 он
- Хайрхан өндөр хаа байна (хамтарсан) 1978 он
- Бушхүүгийн үлгэр Хан хүү 1979 он
- Алтан шонхор Соривт 1989 он
- Тод магнай түшмэл 1990 он
- “Эргүүлэг” киног 1989 онд бүтээж залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөний үеэр үзүүлсэн нь олны сэтгэлийг ихээхэн татсан бол 1994 онд Роттердам хотод зохиогдсон олон улсын фестивалиас шилдэг 20 киноны нэгээр тэр кино нь шалгарч байв.