Чимидийн Гомбо
- 2015 оны 02-р сарын 25 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн
Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн
Чимидийн Гомбо
/ Баримтат киноны найруулагч, Кино зохиолч, /
/1934-2008 он /
Чимидийн Гомбо нь Дорнод аймгийн Цагаан¬Овоо сумын нутаг Хөндлөн-Унагай гэдэг газар 1934 онд төрсөн. Тэрээр Цагаан-Овоо сумыхаа бага сургуулийг 1945-1949 онд, 1949-9155 онд Баян-Уулын дунд сургуулийг төгсч Улсын Их сургуулийн тооны ангид элсэн 1955-1957 онд суралцаж байгаад 1960 онд Монгол Германы хамтран хийх баримтат кинонд хэлмэрчээр ажиллаж дуусгаад өөрийн хүсэлтээрээ 1961 он00с баримтат киноны студид туслах найруулагчаар ажиллаж байгаад мөн оны 4 дүгээр сарын 8-наас эхлэн орон тооны туслах найруулагчаар томилогдон ажилласан нь түүнийг найруулагч, зохиолч гэж олондоо алдарших насны ажил амьдрал нь болжээ.Ч. Гомбо 1960-аад оны эхнээс уран бүтээлийн их аяны гараагаа эхэлж голчлон мэдээллийн болон сургууль сурталчилгааны кино хийж хөдөө аж ахуйн сэдэв дээр ажиллаж эхэлсэн бөгөөд түүний ажил бүтээлийн эхний арван жил нь эрэл хайгуул, туршилт сорилтын он жилүүд байсан бол 1970-аад оноос жинхэнэ бүтээлч амжилтын оргилуун үедээ тууштай орсон.Ч.Гомбын уран бүтээл олон талтай гүн өгүүлэмжтэй, энгийн үнэмшилтэй байдгаараа давтагдашгүй онцлогтой.Түүний “Хамтын хүч”, “Шинэ амьдрал”, “Цэцэн уулынхан”, “Өргөн айлсалт”, “Соёлч аяныхан” зэрэг уран бүтээлүүд нь цаг үеийн зорилтыг нэн тэргүүнээ тусган хэрэгжүүлсэн шинэ үйлс, тэргүүн туршлагын сурталчилгааны шилдаг бүтээлүүд болсон юм. Ч.Гомбын бүтээсэн нийтлэл, хөрөг сурвалжилсан тэмдэглэлүүд нь ямагт асуудал дэвшүүлж хүний сэтгэлийн гүн рүү орж амьдралын бодит үнэнийг өгүүлж чадсан байдгаараа онцлогтой.Түүний “Ус эрдэнэ”, “Хариуцлага хүлээх хүн”, “Жаахан шаргын нутгаар”, “Ая ээж”, “Морьтой дарга”, “Их говийн тэмээчин” зэрэг бүтээлүүд нь Монголын шилдэг баримтат кинонуудын тоонд зүй ёсоор ордог хийгээд 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн үеийн сэдвээр бичсэн “Эзэнгүй айл” уран сайхны кино зохиол нь Монгол телевизийн анхны олон ангит киноны үндэс болсон билээ.Тэрээр 1967 онд оператор Ч. Цэнджавтай хамт Вьетнам орноор явж Америкийн империализмын өдөөсөн 10 жилийн гамшигт дайны ул мөрийг үзэж, утаа нь уугисан үнс нурамнаас шинэ амьдралаа цогцлоож байгаа Вьетнамын ард түмний баатарлаг тэмцлийн тухай “Вьетнамд сурвалжилсан тэмдэглэл”, “Дайны мөрөөр” кинонуудыг бүтээсэн бол 1979 онд Кампучи нутагт Полпотынхны үйлдсэн цуст яраглалын ул мөрийг шинэ амьдралын гэрэл гэгээ, итгэл найдварын үетэй нь хослуулан тод томоор гаргасан кино сурвалжлага нь жинхэнэ уран бүтээлч нийтлэлч хүний улс төрийн нийтлэлийн шинэчлэлт бүтээлүүд болсон юм.Тэр хамгийн анхны зохиолоо 1968 онд “Өвөлжих хун” нэртэйгээр бичсэнийг найруулагч Г. Жигжидсүрэн 1969 онд “Анхны алхам” нэртэй дэлгэцийн бүтээл болсон билээ. Үүний дараа “Баян булгийнхан”, “Хань”, “Моторын дуу”, “Гэрлэж амжаагүй явна”, “Эцгийн голомт”, “Эзэнгүй айл”, “Алтан хөрш” уран сайхын кино зохиолууд болон улс орныхоо амьд түүхийн он дараалалыг бүрдүүлсэн олон арван баримтат киног бүтээсэн нь дэлхийн олон улсын кино наадмуудаас зохих үнэлгээг авч мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн цар хүрээтэй найруулагч болохыг нь тодчилж байдаг юм. Кино зохиолч, найруулагч Чимэдийн Гомбын уран бүтээлийн ололт амжилтыг төр засгаас үнэлэн ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор 2 удаа, Алтан гадас одон, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор удаа дараа шагнаж байжээ. Монголкино үйлдвэрийг уран сайхны киноны найдлагатай сайн зохиолтой болгоход Ч.Гомбын хичээл зүтгэлийг хэзээ ч мартах аргагүй юм. Түүний бичсэн зохиолоор Монголкино үйлдвэрт бүтээгдсэн кино нь:
- Анхны алхам 1969 он
- Өөдөө хаясан чулуу 1970 он
- Баянбулгийнхан 1973 он
- Моторын дуу 1973 он
- Хань 1975 он
- Хүний төлөө 1976 он
- Давааны цаана даваа 1977 он
- Үүрийн цолмон 1979 он
- Итгэл гомдол 1980 он
- Гэрлэж амжаагүй явна 1981 он
- Их замын тоос 1985 он
- Эцгийн голомт 1992 он
- То Ван 1995 он /Гантогтохтой хамтарч зохиолыг бичиж , өөрөө найруулагчаар ажилласан/
Баримтат киноны жагсаалт :
1. Малны хамуу өвчинтэй тэмцэе 1963 он
2. Аж үйлдвэрийн комбинатын 30 жилийн оы – 1964 он
3. Малын тэжээл – 1964 он
4. Жаахан шаргын нутгаар /Сүхбаатар аймгийн декад / -1965 он
5. Чанрын төлөө – 1966 он
6. Манижировкт болсон уулзалт – 1966 он
7. Хамтын хүч /нэгдлийн тухай / – 1967 он
8. Ноос бол алт – 1968 он
9. Домогт хороо – 1968 он
10. Түрэмгийлэлээ зогсоо – 1968 он
11. Таны төлөө – 1969 он
12. Шинэ амьдрал – 1969 он
13. Хувьсгалт хэвлэлийн 50 жил -1970 он
14. Манай эрхэм зочин /Чех улсын / – 1970 он
15. Анд нөхөдийн айлчлал – 1970 он
16. Эрхэм хүндэт зочин /Куба улс / -1970 он
17. Хан хөхийн нутгийнхан – 1972 он
18. Дорнод аймаг – 1972 он
19. Их ой – 1972 он
20. Цэцэн уулынхан – 1972 он
21. Шинэнийг эрсээр – 1972 он
22. Намын хорооны нарийн бичгийн дарга – 1973 он
23. БНСЧУ-ын төлөөлөгчид манай оронд – 1974 он
24. Манай эрхэм хүндэт зочин /Нгуен Хиу тно/ – 1974 он
25. Ган нийвийн эзэд – 1975 он
26. Алтан бүс – 1975 он
27. Вьетнамд сурвалжилсан тэмдэглэл – 1975 он
28. Нэг минутын үнэ – 1976 он
29. Их говийн айл – 1975 он
30. Монгол кино 40 жил – 1975 он
31. Б.Дамдинсүрэн /хөгжмийн зохиолч / – 1977 он
32. Найрамдал – 1978 он
33. Ус эрдэнэ -1978 он
34. Ахан дүүгийн сэтгэлээр – 1978 он
35. Хан хэнтийн уянга – 1979 он
36. Вьетнам Комбужид хийсэн тэмдэглэл – 1979 он
37. Амьдрал утга зохиол – 1979 он
38. Сонгосон зам – 1979 он
39. Соёлч аяныхан – 1980 он
40. Сансрын ахан дүүс – 1981 он
41. Наырамдлын уянга – 1982 он
42. Арын сайхан хангай – 1983 он
43. Манай багш -1983 он
44. Цаст алтайн адуучин – 1983 он
45. БНМАУ – 60 жил – 1984 он
46. Алдрын зам – 1985 он
47. Сүүгээр бичсэн алдар- 1985 он
48. Ая ээж – 1985 он
49. Эр хүн зорьсондоо – 1985 он
50. Коммунистын нэр төр – 1986 он
51. Уралдах дуртай охин – 1987 он
52. Ээжийн бүүвэй – 1987 он
53. Хариуцлага хүлээх хүн – 1987 он
54. Монгол сурын харваа – 1987 он
55. Манай жүжигчинд Камбуж орноор – 1987 он
56. Камбуж орноор – 1988 он
57. Адуучин – 1988 он
58. Малаа хэн маллах вэ – 1989 он
59. Найдвар – 1989 он
60. Малд хайртай хүн – 1989 он
61. Морьтой дарга – 1989 он
62. Найрамдлын гэрээ -1990 он
63. Аян замын тэмдэглэл – 1990 он
64. Тэмээгүй тэмээчин – 1990 он
65. Хоточ монгол нохой – 1991 он
66. Залу гэр бүл – 1991 он
67. Лүн уулынхан – 1991 он
68. Монголын бөө мөргөл – 1992 он
69. Их буучид – 1992 он
70. Голомт бадраах үйлс – 1992 он
71. Эрхэмсэг гүн Мака Чархи Сриндром манай оронд -1993 он
72. Дурсамж дүүрэн 20 жил – 1994 он
73. Монгол телевиз 30 жил -1997 он