Цэндийн Цэнд- Аюуш

  • 2015 оны 03-р сарын 02 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн

Монгол Улсын гавъяат жүжигчин

Цэндийн Цэнд- Аюуш

/Жүжигчин/

/1935 –   /

Ц.Цэнд-Аюуш.jpg4654653541Цэндийн Цэнд- Аюуш энь 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрж ассан . Төрүүлсэн эцэг нь Сосор гэж тайж хүн байжээ.1954 онд Улсын Төв Театрт шалгуулан хэдхэн хүн тэнцсэнээс Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн хамт нэг өдөр дагалдан хүжигчнээр орсноор 1960 он хүртэл Хүүхдийн театрт жүжигчин, 1960-1963 онд Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч хийж байгаад Монголкино үйлдвэрийн даргын 1963 оны 88 дугаар тушаалаар 7 дугаар сарын 1-нээс эхлэн жүжигчнээр орж орчуулгын болон шинээр хийсэн кинонуудад дуу оруулж гаршсан, туршлагатай жүжигчин болсон төдийгүй Монголын  уран сайхны  киноны олон арван  дүрүүдийг бүтээж түүний бүтээсэн дүрүүд нь монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлддэг бөгөөд үүний нэг тод жишээ нь найруулагч Б.Жамсрангын “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид” – ын дүр юм. Эцэг эх нь түүнд Цэнд-Аюуш гэдэг нэр өгсөн бол кино урлаг түүнийг Ягаан Гажид гэдэг нэрээр нь алдаршуулжээ. Ц. Цэнд- Аюушийг хөдөлмөр бүтээл авъяасыг төр засгаас өндөрөөр үнэлж 1989 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1985 онд Алтан гадас одонгоор, мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулсан  билээ.
Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн дүрүүд:
1.Сэтгэлийн дуудлагаар  –  Дэжид 1965 он
2. Нийслэл хүү   – Ягаан Гажид 1968 он
3. Өглөө   – Лхам 1968 он
4. Тамирын охин   – Норов 1974 он
5. Газрын жигүүр  –  жижүүр 1978 он
6.Өнөр бүл  –  Гүндэгмаа 1980 он
7. Гул Аранжин   – 1981 он
8. Фронтод явах өргөдөл  – Галсангийн эхнэр 1985 он

Ангилал: