Цэвэлмаагийн Наваан
- 2015 оны 03-р сарын 04 өдөр, 12 цаг 28 минутад нийтэлсэн
Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн
Цэвэлмаагийн Наваан
/Баримтат киноны найруулагч /
/1937 – /
Ц.Наваан нь 1937 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Ар Цагаан нуур хэмээх газар төрж өсөжээ. 1957 онд МУИС-н Хэл бичиг утга зохиолын ангид орж суралцан төгссөн байна. 1962 оноос Монгол кино үйлдвэрт редактор, найруулагч, ерөнхий найруулагч, монгол кино компаний захирал зэрэг ажлийг тасралтгүй 35 жил хашиж 1997 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Ц.Наваан өөрийн бүтээлүүдэд эх орон, ард түмнийхээ олон талт үйл амьдралын амьд түүхийг кино мэдээ, кино хөрөг, кино сурталчилгаа, улс төрийн нийтлэл, иргэний болон уянгын найруулал, тэмдэглэл, нийтлэлийн бүхий л төрөл зүйлээр туурьван Монгол киноны түүхэн санг баяжуулсан түмэнд алдартай нэрт найруулагч юм. Монгол киноны 70 жилд зориулж “Монголын баримтат киноны түүхэн товчоон” түүхийг бүтээгчдийн намтрын ойллого гэсэн 30 шахам хэвлэлийн хуудас номыэ Монгол кино нэгтгэлийн захирал, кино судлаач, найруулагч Жамбийн Солонготой хамтран бүтээж түүхэн эх ойдоо бэлэг барин өргөсөн. Ц.Навааны найруулсан уран бүтээлийн жагсаалт:
1. Хоёр жарны гурван зул
2. Түмний эх – 1968 он /Москва хотноо болсон ОУ-н кино наадамд спортын киноны тусгай шагнал хүртсэн/
3. Ленин бидэнтэй хамт – 1977 он /Ташкантын кино наадмаас тусгай шагнал хүртсэн/
4.Сүргийн манлай – 1975 он /Левцикийн кино наадмаас шагнал хүртсэн /
5. Сэтгэлийн өнгө – 1979 он
6.Тэмээчин –
7.Ээжийн алдар – 1981 он
8.Нэгэн өвлинй гурван тэмдэглэл – 1974 он
9. Аваргын дэвжээ – 1974 он
10. Хэзээд бэлхэн – 1975 он
11. Тайгын эзэд – 1983 он
12. 40 дахь намрын дурьдтгал – 1985 он гэх мэт 77 нэрийн баримтат киног найруулсан. Ц.Навааны уран бүтээл , зүтгэлийг төр засгаас үнэлж Соёлын яамны жуух, Засгийн газрын хүндэт жуух, Халх голын ялалтын медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, 5,6,7,8 -р 5н жилийн гавшгайч, Соёлын тэргүүний ажилтан, 1995 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ.