Хишигтийн Цэрэнсодном
- 2015 оны 05-р сарын 18 өдөр, 12 цаг 28 минутад нийтэлсэн
Хишигтийн Цэрэнсодном
/Дууны найруулагч/
1932 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1944 онд бага сургуулийг төгсөж, 1947-1951 онд Холбооны техникум төгссөн. 1954-1960 онд ЗХУ-ын Свердловск хотын хөгжмийн дээд сургуулийн дуурийн дуулаачын ангид орж суралцаад төгссөн. Дуурийн театрт гоцлол дуулаачаар ажиллаж байгаад дээд газрын шийдвэрээр Соёлын яаманд уран бүтээлийн хэлтэст мэргэжилтэнээр 10 гаруй жил ажиллаж байгаад 1970 оноос Монгол кино үйлдвэрт хөгжмийн редактороор, дууны найруулагчаар ажиллаж ирсэн. 1970-1981 онуудад цуврал нэвтрүүлэг радио найруулал бичиж нэвтрүүлж байв. Ажиллах хугацаандаа ажилласан уран сайхны киноны жагсаалт :
- Илүү сартай зун – 1987 он
- Говийн зэрэглээ – 1880 он
- Хэцүү даалгавар – 1880 он
- Аминд хүсэн олз
- Нүглийн золиос
- Хүслээр болдоггүй хүний хорвоо
- Тэнгэр мэдэг болон 43 дугаар кино мэдээ, 81 төрлийн баримтат кино, 33 нэрийн гадаадын орчуулгын кинонд тус тус дууны найруулагчаар ажиллажээ. шүүмж судлал ном тохимол, сонин сэтгүүлд нийтлэл бичиж хэвлүүлж байсан.