Халтарын Дамдин

  • 2015 оны 02-р сарын 24 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн

Урлагийн гавъяат зүтгэлтэн

Халтарын Дамдин 

/Кино найруулагч/

/1939 он /

Х.ДамдинХ. Дамдин Улаанбаатар хотод 1939 онд төрж,  1947-1957 онд ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөөд, Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд явж суралцсан азтай оюутны нэг юм. Тэрээр 1957-1962 онд нэрт зураглаач проф. Б. И. Волчекийн удирдсан ангийг төгсөн энэ алдарт мастераас их зүйлийг сурсан нь түүний олон бүтээлээс харагддагийн дээр өөрөө  маш няхуур, сэтгэлгээ сайтай, уран бүтээлч хүн юм. Х.Дамдин  Киноны сургуулийг төгсч ирээд  Монголкино үйлдвэрт баримтат болон уран сайхны кинонд зураглаачаар  ажиллаж байлаа. Х. Дамдин уран сайхны кинонд найруулагч Р. Доржпаламын бүтээсэн “Энэ хүүхнүүд үү” инээдмийн кинонд зураглаачаар ажиллаж дипломоо хамгаалснаас хойш, Р.Доржпалам найруулагчийн нилээд олон кинонд хамтран ажиллаж уран бүтээлийн туршлага суун улмаар кино найруулах нарийн мэргэжилд суралцсан юм. Тэрээр 1970-аад оноос найруулагч болох хүсэлдээ хөтлөгдөн хүүхдийн зохиолч Д. Содномдоржийн “Навсайдамба ба түүний нөхөд” зохиолын сэдвээр “Улаан дарцаг” киног бие даан найруулж мөрөөдлөө биелүүлсэн нь Монголын кино урлагт хүүхдийн киногоор дагнан мэргэшсэн авъяаслаг найруулагч төрөн гарсныг илтгэсэн алхам байлаа. Найруулагч болно гэдэг зөвхөн мөрөөдлөөр биелэгдэх зүйл биш, төрөлхийн ухаан, мэдрэмж байж гэмээнэ сайн найруулагч болно. Ухаантай хүн ямагт өөртөө ‘шаардлага тавьж, өрөө л бусдад ухаарал өгдөг. Энэ зарчмаар ч “Улаан дарцаг” кино сайн бүтээл болж чадсан юм. Х.Дамдингийн уран бүтээлийн жагсаалт:

Нэг. Зураглаачаар ажилласан кино

  1. Энэ хүүхнүүд үү                                       1963 он
  2. Ховдгийн гай                                           1964 он
  3. Нөмрөг хадны цуурай                           1966 он
  4. Төгсгөл /Мосфильмтэй хамтарсан/ 1967 он
  5. Далайд тусал нэмэр                              1970 он

Хоёр. Найруулсан кинонууд

1.Улаан дарцаг                                           1971 он

  1. Нэг ангийн хоёр                                      1974 он
  2. Мартагдашгүй намар                            1975 он
  3. Зуслангийн найзууд                              1977 он
  4. Газрын үнэр                                             1979 он
  5. Эргэж бодох бодол                                1980 он
  6. Үүр цайхын өмнө                                   1983 он
  7. Загийн алим                                            1984 он
  8. Бид мартахгүй                                        1985 он
  9. Мандах нарны туяа                               1987 он
  10. Амьдралын нахиа                                  1988 он
  11. Сүүн цагаан өргөө                                  1990 он
  12. Ингэ буйлах нутагт                                1992 он

Гурав. Бичсэн уран сайхны кино зохиол

  1. Нэг ангийн хоёр
  2. Зуслангийн найзууд
  3. Амьдралын нахиа
  4. Ингэ буйлах нутагт
  5. Амилсан чөтгөр
  6. Эр хүн   мөн орчуулгын 50 гаруй киноны найруулагчаар ажиллаж, кино урлагийн талаар олон арван өгүүлэл бичиж хэвлүүүлсэн юм.Тэрбээр Монголын кино урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон бүтээлээрээ алдаршсан манай нэртэй найруулагч, зураглаач хүн бөгөөд хүүхэд залуучуудын сэдэвт бүтээлээрээ залуу үеийнхний хүмүүжилд их үр нөлөө үзүүлсэн уран бүтээлч билээ. Халтарын Дамдины уран бүтээлийг олон түмэн өндрөөр үнэлж байсны жишээ нь Хөдөлмөрийн аварга цол, Соёлын тэргүүний ажилтан, Ойн медалиуд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж МАХН, МУЭ, МХЗЭ-ийн Их Хурлуудад төлөөлөгчөөр сонгогдож байжээ.Х. Дамдин нь кинондоо улс нийгмийн болон цаг үеийн онцлог байдлыг олон түмний сэтгэлд хүргэх, ялангуяа залуу хойч үеэ эрдэм номтой, эх оронч үзэлтэй болоход өөрийн бүх авъяас чадал сэтгэл санаагаа зориулж ажилладаг хүн юм. Ийм учраас Монголын кино урлагийг хйгжүүлэхэд оруулсан гавьяаг нь үнэлэн түүнийг 1994 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.
Ангилал: