Төрмөнхийн Карма
- 2015 оны 03-р сарын 12 өдөр, 18 цаг 36 минутад нийтэлсэн
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт
Төрмөнхийн Карма
/Жүжигчин/
Төрмөнхийн Карма Завхан аймгийн харьяат 1956 онд төрсөн. Бүрэн дунд сургуулийг Улаанбаатар хотод төгссөнийхээ дараа УБДС-д элсэн орж 1978 онд төгсөхөд нь орчуулгын киноны жүжигчнээр Монголкино үйлдвэрт хуваарилжээ. Кинонд дуу оруулах талаар УБДС-д заадаггүй тул туршлагатай жүжигчдийн туслалцаа, өөрийн овсгооноор богино хугацаанд суралцаж бүр сайчуудын эгнээнд очжээ.Анх УБДС-д сурч байхад нь багшилж байсан найруулагч Н.Нямдаваа тэднийг Монголкино үйлдвэр дээр дагуулан ирж орчуулж байгаа киноныхоо нэгэн залуу хүүхний дүрд дуу оруулах хүнийг сонгож авахаар шалгаж үзээд Т.Кармыг сонгож авчээ. Үүнээс хойш хичээлийнхээ зав чөлөөгөөр кинонд дуу оруулдаг болж , найруулагч Д.Чимэд-Осор гуай энэ охиныг алдаж болохгүй шүү гэж үйлдвэрийн удирдлагад саналаа оруулж байсан. Хамгийн анх Н.Нямдаваагийн “Хоньчин Найдан” кинонд туслах дүрд тоглож байжээ.Т.Кармын уран бүтээлийн эд оргил үе дээр Монголкино үйлдвэр задарсан нь түүнд хамгийн харамсалтай санагддаг ч олон арван монголын уран сайхны кинонд дуу оруулж, гадаадын 500 гаруй кинонд, телевизүүдийн орчуулгын кинонуудад дуу оруулсан. Т.Кармагийн төр засгаас өндрөөр үнэлж Залуучуудын эвлэлийн хүндэт жуух, 6,7,8-р 5 жилийн гавшгайч, соёлын тэргүүний ажилтан, 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнажээ.
- Сахиул уу сахиус уу Мөнхцэцэг 1983 он
- Ховор хүмүүс Дүүриймаа 1987 он
- Хачин хүн Гэрэл 1989 он
- Намайг уучил Дулмаа
- хоньчин найдан