Түдэвийн Чимэд

Түдэвийн Чимэд

/Баримтат киноны найруулагч/

Түдэвийн Чимэд нь 1945 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. 1966-1970 онд Москвад Кино  урлагийн дээд сургууль, 1977-19д Орос улсын Кино урлагийн хорооны дээд курсийг тус тус төгссөн. Кино шүүмжлэгч, зохиолч найруулагчийн мэргэжил эзэмшсэн. 1970-1977 онд Соёлын Яамны уран бүтээлийн хэлтэст мэргэжилтэн  1980- 1982 ОНд Соёлын Яамны жүжиг киноны зохиолын хэлтэст мэргэжилтэн, 1982- 1984 онд “Монгол кино” үйлдвэрийн өрөнхий редактор, 1984- 1990 онд Баримтат киноны Студид найруулагч, 1990-  1994 онд МУАХ-ны нарийн бичгийн даргаар тус тус ажимасан. 1994 оноос ” Шастир танхим ББН- ийн захирлаар ажиллаж байсан. “Хүний амь “,” Солонгын таван өнгө “,” Шийдвэрлэх алхам” зэрэг уран сайхны киноны зохиол, 20-иод баримтат киноны тайлбарыг бичиж гадаадын 12 кино, 9 жүжигийг монгол хэлнээ орчуулсан нь тайз дэлгэцнээ гарсан. Түүний хийсэн халх голын байлдааны тухай бүтээлүүд Япон, Хятадын кино архивт хадгалагдаж байдаг. Т.Чимэдийн зохиолыг нь бичсэн уран сайхны кинонууд:

1. Хүний амь –                                        174 он

2. Солонгын таван өнгө  –                  1978 он

3. Шийдвэрлэх алхам  –                     1980 он

Зохиол тайлбарыг нь бичсэн буюу найруулсан баримтат кино:

1. Марзан шарав –                                   1985 он

2. Л.Дандар –                                           1986 он

3. Занбазар –                                            1988 он

4. Цам –                                                     1989 он

5. Халх голын баатарлаг хуудсууд – 1989 он -2 анги

6. Улсын голомт –                                 1990 он

7. Эрдэнэ чонон Ван –                          2004 он

8. Д.Бодоо – 2005 он зэрэг олон арван бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэжээ.

 

 

 

Close
Close