Тэгш-Ерөөлтийн Наранцэцэг

  • 2015 оны 03-р сарын 13 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн

Тэгш-Ерөөлтийн Наранцэцэг

/Кино эвлүүлэгч/

наранцэцэгТэгш-Ерөөлтийн Наранцэцэг нь  Дорнод аймгийн Баян-уул суманд 1950 онд төрсөн, 1957-1967 онд Улаанбаатар хотын 6 дугаар арван жилийн дунд сургуулийг төгсөн мөн ондоо Монголкино үйлдвэртэй ажлын гараагаа холбож 1967 онд Хальс боловсруулах цехэд кино зураг угаагч техникчийн дагалдангаар орж ажиллаж байгаад 1972 онд ахмад эвлүүлэгч Л.Далайхүүгийн  дагалдангаар орж  ажиллажээ. 1980 онд Улс төрийн дээд сургуулийн урлагийн ангийг дүүргэсэн. Т.Наранцэцэг ажиллах хугацаандаа 30-аад  нэрийн баримтат кино 50-иад нэрийн олрчуулгийн кинонд эвлүүлэгчээр ажилласан.  Т.Наранцэцэгийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 5н жилийн гавшгач , ойн медалиуд, СТА цол тэмдэгээр шагнасан. Т.Наранцэцэгийн ажилласан уран сайхны киноны жагсаалт:         

  1.  Тулалдааны өмнө               1972
  2. Баянбулгийнхан                  1973
  3. Хөдөөгийн баясгалан          1974
  4. Говийн нүдэн                        1974
  5. Хүний амь                              1976
  6. Суварган цэнхэр уул           1978
  7. Хатанбаатар                           1981
  8. Зарлаагүй дайны оршил   1984
  9. Фронтод явах өрөгдөл         1985
  10. Намар нахиалсан мод         1986
  11.  Эх бүрдийн домог                1975
  12. Үүрийн цолмон                     1979
  13. Даль хагдрах цагаар             1989
  14. “Эцгийн голомт”                    1992

Эдгээр киноноос гадна хувийн студэд бүтээсэн  “Араатан” 1992,“Талийгаач” 1993,  “Нууцлагдсан дууль” 1994, Шувуухай кинонуудын эвлүүлгийг хийжээ.

Ангилал: