Сэржготовын Батсүрэн

  • 2015 оны 03-р сарын 03 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн

Сэржготовын Батсүрэн

/Кино зураглаач/

/1941 – /

БатсүрэнСэржготовын Батсүрэн Улаанбаатар хотод 1941 онд төрсөн. Ерөнхий боловсролын 10 дугаар анги төгсөөд Монголкино үйлдвэрт зураглаач Г.Цэрэнгийн дагалдангаар ажиллаж байгаад 1964 онд БХКУДС-д суралцан 1969 онд нэрт зураглаач, найруулагч Б.Балжиннямын хамт төгсөн ирж Д.Жигжидийн “Хүргэн хүү” кинонд 2 дугаар зураглаачаар ажиллан дипломын ажлаа амжилттай хамгаалсан юм. Энэ киноны ерөнхий зураглаач нь түүний багш Г.Цэрэн байлаа.С.Батсүрэн баримтат киноны зураглаачаар голчлон ажиллаж “Афганистаны цог жавхлант ван манай оронд”, ”Эрдэнэт”, ”Бам ирээдүйд хүргэх зам”, ”Номин хөх тэнгэр” зэрэг 30 гаруй нэрийн 100 шахам бүлэг баримтат кино хийснийг Ж.Солонго, Ц.Наваан нарын Монголын баримтат киноны түүхэн товчоон номонд тодорхой бичсэн байдаг.Үүнээс гадна кино мэдээний сурвалжлаганд монголын өргөн уудам нутагт түүний хүрсэн газруудыг тоолохоос хүрээгүй газруудыг нь тоолоход амархан бизээ.С.Батсүрэн 1970 оны 2 дугаар сарын 1-нээс баримтат кинонд ассистент зураглаачаар1 томилогдон яг 1 жил ажиллаад 1971 оны 2 дугаар сарын 2-ноос Г.Жигжидсүрэнгийн “Эхлэлт” кинонд Д.Баатартай хамт зураглаачаар1 ажилласнаас хойш хэд хэдэн киноны ерөнхий зураглаачаар ажилласан. Үүнд:

  1. Эхлэлт /Д.Баатартай хамт/   1972 он
  2. Туяагийн бичээгүй захидал   1973 он
  3. Хөдөөгийн Баясгалан              1974 он
  4. Зуслангийн найзууд                1977 он
  5.  Ам цагаан хулгана                  1993 он

    С.Батсүрэн ийнхүү 1969 оноос хойш баримтат болон уран сайхны кинонд зурагëààчаар ажиллаж байгаад насныхаа тэтгэвэрт гарсан хэдий ч өнөөг хүртэл Д.Жигжидийн нэрэмжит КУДС-д багшилж байна.

Ангилал: