Сумьяагийн Баясгалант

  • 2015 оны 03-р сарын 13 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн

 Сумьяагийн Баясгалант 

/Кино эвлүүлэгч/

С.БаясгаланСумьяагийн Баясгалант  нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 1954 онд төрсөн бөгөөд  1963-1973 онд нийслэлийн 20 дугаар дунд сургуулийг төгсжээ.1975 онд Монголкино үйлдвэрт мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтад элсэн орж 1976 онд эвлүүлэгчийн 3-р зэргийн мэргэжилтэй болсноор кино урлагтай холбогджээ.С.Баясгалант “Монголкино” үйлдвэрийн 2 дугаар өргөтгөлийн ажилд биечлэн оролцож байснаас гадна үйлдвэрийн даргын туслахаар ажиллаж бичиг хэргийн эмх цэгцэд санаа тавин ажилладаг байсан. С.Баясгалант ажиллах хугацаандаа 30 шахам нэрийн баримтат, 11 бүлэг кино мэдээ, орчуулгын 20 шахам уран сайхны кинонд эвлүүлэгчээр ажилласан. С.Баясгалангын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд, СТА цол тэмдэгээр шагнасан. С.Баясгалангын эвлүүлэгчээр ажилласан уран сайхны киноны жагсаалт:

  1. Хүний амь  – 1976 он
  2. Тойрох хуудас – 1979 он
  3. Гарын таван хуруу – 1983 он
  4. Хачин хүн – 1989 он
Ангилал: