Санжаагийн Дарьсүрэн

Санжаагийн Дарьсүрэн

/Кино эвлүүлэгч /

Санжаагийн Дарьсүрэн нь 1942 онд Увс аймгийн Улаангомд төрж өссөн. 1951-1952 онд төвийн сургуульд сурч байгаад Улаанбаатар хотын 14-р сургуульд 1953-1959 онд суралцаж төгссөн. 1960 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад 1963 оноос Монгол кино үйлдвэрийн хальс боловсруулах цехэд угаагч техникчээр ажиллаж байгаад 1969 онд Позитив монтажны цехэд ахмад, мастер монтажчин  Л.Далайхүүгийн  дагалдангаарорж кино эвлүүлэгчийн мэргэжлээр ажиллах болсон. Ажилах хугацаандаа  20 шахам нэрийн 10 гаруй бүлэг баримтат кино, кино мэдээ,  гадаад орны 40 эвлүүлэгчээр ажиллаж ирсэн.С.Дарьсүрэнгийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд 5 жилийн гавшгайч, Соёлын тэргүүнийажилтан цол тэмдэгээр шагасан. С.Дарьсүрэнгийн эвлүүлэгчээр ажилласан уран сайхны киноны жагсалт:

  1. Хүргэн хүү                                    1970 он
  2. Нэг ангийн хоёр                         1974 он
  3. Мартагдашгүй намар               1975 он
  4. Зуслангийн найзууд                 1977 он
  5. Газрын үнэр                                1978 он
  6. Эргэж бодох бодол                   1980 он
  7. Үүр цайхын өмнө                      1983 он
  8. Загийн алим                               1984 он
  9. Бид мартахгүй                            1985 он
  10.  Мандах нарны туяа/2 анги/ 1987 он
  11. Амьдралын нахиа                      1988 он
  12. Ингэ буйлах нутагт                   1992 он
  13. “Эр хүн”                                         1993 он
Close
Close