Монгол Улсын Гавьяат жүжигчин
Рагчаагийн Дамдинбазар
/Жүжигчин/
/1928-1998 он /
Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1928 онд төрсөн. 20 настай 1948 онд цэргийн албанд явж Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимчнөөр 3 жил болж 1951 онд халагдахдаа Хүүхэлдэйн театрын жүжигч-нээр очжээ. Р.Дамдинбазар Д.Жигжидийн ”Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Самдангийн дүрд анх тоглож насны мэргэжил нь кино жүжигчин болох үүдэл болжээ. Түүнээс хойш Монголкино үйлдвэрийн бүтээсэн олон киноны гол болон бусад дүрүүдэд өөрөө тоглосноос гадна монголын жүжигчдийн бүтээсэн киноны дүрүүдийн дууг оруулдаг байв. Р.Дамдинбазарын Монголын кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 1981 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнасан юм. Р.Дамдинбазар гадаадын олон зуун киног хөрвүүлэхэд болон монгол кинонд тоглосон жүжигчдийн дууг оруулан тоглож олон үзэгчдийн сэтгэлийг татсан нэртэй жүжигчин болсон юм.Үүнд:
-
- Улаанбаатарт байгаа миний аавд – Самдан 1961 он
- Толбот хивс – Пүрвээ 1962 он
- Хөхөө гэрлэх дөхлөө – Гэндэн 1962 он
- Нүгэл буян – Галдан 1965 он
- Гэмшил ,зэмлэл – Жамба 1965 он
- Сэтгэлийн дуудлагаар – Лувсан 1965 он
- Хил дээр – Нэргүй 1967 он
- Төгсгөл – Ламжав 1967 он
- Нийслэл хүү – Бригадын дарга 1968 он
- Агуйн нууц – Хүрэл 1969 он
- Хүргэн хүү – Балдан 1970 он
- Улаан дарцаг – Дорж 1971 он
- Ичээнд нь – Дугаржав 1972 он
- Туяагийн бичээгүй захидлууд – Гэмпил 1973 он
- Тамирын охин – Дэлгэр 1974 он
- Нар хиртсэн жил – 1974 он
- Уулзалт – захирал 1974 он
- Хүний төлөө – 1976 он
- Их замын эхэнд – 1978 он
- Газрын үнэр – 1978 он
- Хоньчин Найдан – 1979 он
- Шийдвэрлэх алхам – Сэдэд 1980 он
- Хатанбаатар – Ардын цэрэг 1981 он
- Гул Аранжин – 1981 он
- Тэмцлийн оч – 1982 он
- Гарьд магнай – Ядам 1983 он
- Үүр цайхын өмнө – Бадарчин 1983 он
- Мөнгөн буйл – 1985 он
- Ацаг шүдний зөрөө – 1985 он
- Зарлаагүй дайны оршил – Дамдин 1984 он
- Тань руу нүүж явна – 1984 он
- Намар нахиалсан мод – Бодьхүү 1986 он
- Мандуухай цэцэн хатан – Төмөржин 1988 он
- Тод магнай – 1990 он
- Сүүн цагаан өргөө – Мишиг 1990 он