Пунцагийн Цэндсүрэн
- 2015 оны 03-р сарын 05 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн
Пунцагийн Цэндсүрэн
/Кино эвлүүлэгч /
/1928- /
Монгол киноны ахмад ажилтан Пунцагийн Цэндсүрэн нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Охироо гэдэг газар төрсөн бөгөөд 1940- 1943 онд Мандал сумын бага сургуульд суралцаад 1944 оноос Негативний монтажийн тасагт Шархүүхэн гэдэг туршлагатай багшийн дагалдангаар орсноор “ Монгол кино “ гэдэг их урлагтай ажил амьдралаа холбон бүтээлч хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй ажээ. 1952 оноос монтажны найруулагч М. Болд найруулагчийн туслах зэрэг ажилд хүчин зүтгэлээ дайчлан идэвх урам өрнөж “ Манай оронд “ кино сэтгүүлийн нэлээд хэдэн дугаарын бие даан найруулж ажилласаны дээр “ Хүнсний ногоо “, “ Анд нөхдийн туслалцаа “ -баримтат кинонуудад найруулагчаар,
- Анхаар № 1,2,3
- ДЗО- ны 6- р Их наадам 1957 он
- Монгол- Зөвлөлтийн найрамдал 1957 он
- Монгол- Хятадын найрамдал – 1959 он
- МАХН- ын XII Их хурал 1958 он
П.Цэндсүрэн 1957 онд Мосфильм дадлагаар очин ЗХУ- ын Энэтхэгийн хамтын бүтээл “ Гурван тэнгисийн цаана гэдэг “ гэдэг уран сайхны кинонд Эсфир Алминова Тобак гэдэг эмэгтэй багшийг дагалдан ажиллаад С. Гэндэн найруулагчийн “ Сэрэлт “ киноны Октябрийн Хувьсгалын 40 жилийн ойн өмнө яаралтай гаргах болсонтой холбогдуулан дадлагын хугацаанаас өмнө дуудагдан ирж мөнхүү киноны монтажны ажлыг эрхлэн гаргаж байжээ. П. Цэндсүрэн нь
1. Манай аялгуу
2. Гурван найз
3. Гэм нь урьдаа
4. Элбэг дээл уран сайхны кинонууд
Монгол кино үйлдвэрийн анхны орчуулгын кино “Тангараг “– аас аваад “ Жинхэнэ хүний тууж “ зэрэг олон киноны орчуулгын ажилд монтажчины болон монтажны найруулагчийн мэргэжлээр ажиллаж байсан манай ахмад хүндтэй ажилтаны нэгэн билээ. П.Цэндсүрэн монтажчины шавь нар монгол киноны негативний болон позитивны монтажчины аль ч мэргэжилд үеэс үе дамжин багшийнхаа авъяас эрдмийг өвлөн залгаж явааг бахдан дурсалтай.