Паламын Нарантуяа
- 2015 оны 03-р сарын 13 өдөр, 16 цаг 30 минутад нийтэлсэн
Паламын Нарантуяа
/Кино эвлүүлэгч /
Паламын Нарантуяа нь 1953 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрж, 1961-1971 онд нийслэлийн 17 дугаар дунд сургуулийг төгссөн. 1973 онд Монголкино үйлдвэрт жүжигчин Элбэгсайханы дагалдангаар жүжиг ангид орж ажиллаж байгаад 1974 онд монтажны цехэд мастер монтажчин Ж.Норолхоогийн шавиар орж өдгөө хүртэл Монгол кино нэгтгэлийн кино эвлүүлэгчээр ажиллаж байна. П.Нарантуяа 36 гаруй жил эвлүүлэгч мэргэжлээрээ дагнан үр бүтээлтэй ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 60 орчим нэрийн 150 гаруй бүлэг баримтат кино, гадаадын шилдэг уран сайхны 30 гаруй киноны орчуулгын эвлүүлэгч хийсний дээр сүүлийн жилүүдэд жил дутам 10 гаруй бүлэг кино мэдээний эвлүүлгийг хийж түүхийн сан хөмрөгийг аривжуулсаар байна. . П.Нарантуяагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолтон, 2010 он Ардчилсан хувьсгалын 20 жилийн медаль, Улаанбаатар хотын Хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. П.Нарантуяагийн эвлүүлэгчээр ажилласан уран сайхны кинонуудын жагсаалт:
- Анхны хайрын дууль 1975 он
- Шинэ хотын гэрэл 1976 он
- Дэгдээхэйнас 1977 он
- Хүний сайхан сэтгэл 1980 он
- Гарын таван хуруу 1983 он
- Тань руу нүүж явна 1984 он
- Би чамд хайртай 1985 он
- Нандин эрдэнэ 1986 о н
- Сүүдэр 1986 он
- Нарны унага 1984 он
- Мэргэн бөөдий 1989 он
- Эргүүлэг 1989 он
- Аянгат цагийн дууль 1991 он
- Чи нэг нь 1992 он
- Удам 2002 он
- Далдхан заяа 2003 он
- Их төрийн голомт 2007 он