Очирын Мягмар

Урлагийн Гавъяат Зүтгэлтэн

Очирын Мягмар 

/Ерөнхий Зураач /

/1930-2009 он /

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 1930 онд төрж,1939-1945 онд дунд сургууль,1945-1948 онд Уран зургийн дунд сургууль төгсгөж 1948-1956 онд Дүрслэх урлагийн газар зураачаар ажиллаж байгаад 1956-1961 онд Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд сургуулийг проф. Б.В.Дубровский-Эшкегийн урланд Төгсч ирээд 1961-1996 онд Монголкино үйлдвэрт зураач, ерөнхий зураачаар ажиллажээ. О.Мягмар, П.Цогзол нар Монголын кино урлагт кино зураачийн өвөрмөц арга барилыг нарийн эзэмшиж чадсан, бие даасан том уран бүтээлчид бөгөөд гадаадын ямар ч орны чадалтай, нэрд гарсан туршлагатай уран бүтээлчидтэй эн тэнцүүхэн ажиллаж, ном хаялцах зиндаанд очсон хүмүүс билээ. О.Мягмар уран бүтээлийн ярилцлага хийх, тэр битгий хэл зураг зурж байхдаа хүртэл тамхи зуусан байх.Тамхи татахаасаа илүү зууж суух нь түүний зуршил байж мэднэ. Кино зураач бол найруулагчийн дотроо бодож амилуулснаа цаасан дээр буулгаж төлөвлөгөө /зохиол/ болгодог бол зураач, түүний онцлог зангилгааг ургуулан бодож дүрс болгон зурахаас гадна тайз заслал, зураг авалтын орон зайг тооцон гаргаж, жүжигчний хувцас, жижиг хэрэгсэл зэргийг кинонд гарах тухайн цаг үеийн байдалд тохируулан зурж киноны нүдэнд харагдах өвөрмөц хувилбарыг анхлан гаргадгаараа хэн бүхэнд заяагаад байдаггүй онцгой авьяас, мэдрэмжийг шаарддаг мэргэжил. О.Мягмар киноны тайз барих ажлыг хөнгөвчлөх, материал, хөрөнгө, хугацаа, хэмнэх үр ашигтай ажиллагааг нэвтрүүлэхийн тулд ЗХУ-аас уригдан ажиллаж байсан мэргэжилтэн И.М.Крыловичийн санаачлагыг тууштай дэмжсэнээр тайз заслалын гол хэсэг болох барилгын нэг загварын хана, цонх, хаалга, шал зэргийг буй болгож ихээхэн хэмжээний хэмнэлт гаргуулсны дээр дөрвөн төрлийн цахилгаан багажийг шинээр тоноглож мужааны ажлыг үндсэнд нь механикжуулахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Зураач О.Мягмарын бүтээсэн кинонуудаас “Өглөө”, ”Тэмцэл”, ”Ичээнд нь”, ”Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, ”Их замын эхэнд”, ”Говь хянганд тулалдсан нь”, ”Алтан шонхор” зэрэг бүтээл нь түүний ур чадвар, авьяасыг шалгасан сайн бүтээл болсныг мэргэжлийн судлаачид өндөр үнэлсэн байдаг.”Ичээнд нь” киноны Дамбийжаагийн гэрийн хэсэг, ”Их замын эхэнд” киноны Хөх чонын уулан дахь байр зэрэг нь ямагт киноныхоо гол дүрийн дотоод зан, төрхийг товойлгон гаргахад илүүтэй анзаарагдäàгийг хэн ч хараад төвөггүй ойлгодог. О.Мягмарын Монголын кино урлагийг хөгжүүлэх хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж 1990 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнасан юм.  О. Мягмар нь зураач төдийгүй авъяаслаг сурган хүмүүжүүлэгч мөн. Тэрээр Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуульд багшлаж ирээдүйн кино зураачдыг бэлтгэхэд өөрийн үнэт хувь нэмрээ оруулсан билээ.             О.Мягмарын бүтээсэн уран сайхны кинонуудын жагсаалт:

1. Гологдсон хүүхэн                                            1961 он

2.Толбот хивс                                                       1962 он

3. Амьдралын цуурай                                        1964 он

4.Сэтгэлийн дуудлагаар                                   1965 он

5. Ус                                                                         1865 он

5. Нөмрөг хадны цуурай                                   1966 он

6. Үер                                                                      1966 он

7. Өглөө                                                                  1968 он

8. Өндөр ээж                                                        1968 он

8. Талын цуурай                                                 1970 он

9.Улаан дарцаг                                                   1971 он

10. Тэмцэл                                                            1971 он

11.Дайсны цэргүүдээ Сонсоцгоо/Мосфильм/ 1971 он

12.Ичээнд нь                                                       1972 он

13. Моторын дуу                                                 1973 он

14. Тамирын охин                                              1974 он

15.Хөдөөгийн баясгалан                                  1974 он

16. Сүхболдын яриа                                          1975 он

17.Хүний төлөө                                                   1976 он

18.Шинэ хотын гэрэл                                      1976 он

19. Газрын үнэр                                                 1978 он

20.Их замын эхэнд/2 анги/                          1978 он

21. Говь хянганд тулалдсан нь Мосфильм/ /2анги/ 1981 он

22.Зарлаагүй дайны оршил                         1984 он

23. Бид мартахгүй                                           1985 он

24.Мандах нарны туяа/2 анги/                  1987 он

25. Алтан шонхор/2 анги/                           1989 он

26.Хүн чулууны нулимс                               1990 он

27. Сүүн цагаан өргөө                                    1990 он

28. Эцгийн голомт                                          1991 он

29.Ач тус, атаа хорсол /хамтарсан/          1993 он  

Close
Close