Очирын Гэндэн-Осор

  • 2015 оны 03-р сарын 05 өдөр, 09 цаг 55 минутад нийтэлсэн

Очирын Гэндэн-Осор

/Ерөнхий зураач/

/1936-1996 он/

Гэндэн осорОчирын Гэндэн-Осор нь Дорнод аймгийн Баяндун сумын “Уртын гол” гэдэг газар 1936 онд төрсөн бөгөөд  манай киноны нэрт зураач О.Мягмарын төрсөн дүү нь юм. О.Гэндэн-Осор 1958 онд Урлагийн дунд сургууль төссөнийхөө  дараа “Ард” кино театрт хэдэн жил зураач хийж байгаад өөрийн хүсэлтээр “Монголкино” үйлдвэрт  зураачаар томилогдож, түүнээс хойш тасралтгүй ажиллаж уран сайхны хэд хэдэн кинонд зураач хийсэн. Үүнд:
1. Н.Нямдаваа Балга ус 1970 он
2. Д.Жигжид Баянбулгийнхан 1973 он
3. Х.Дамдин Нэг ангийн хоёр 1974 он
4. Б.Жамсран Тууврын замд 1979 он
5. Б.Нагнайдорж Хүний сайхан сэтгэл 1980 он
6. Ц.Цэрэндорж Багын найз 1983 он

1990 оноос хойш хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын хүч, хөрөнгөөр хийсэн Б.Чимэддоржийн “Саятан”/1993/, “Хүлээх газар” /1993/, Ц.Навааны “Нүглийн золиос” /1993/ кинонуудад тус тус зураачаар ажилласан.

Ангилал: