Монгол Улсын Ардын Жүжигчин
Нямын Дагийранз
/Жүжигчин/
/1930-2014 он/
Нямын Дагийранз нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Дагийранз 7-8 настай байхдаа сумынхаа улаан буланд дуугүй кино үзэж байсан бол дуутай киноноос “Берлиний уналт” киног үзээд Сталин, Гитлер хоёр өөрсдөө биш өөр жүжигчин тоглосныг мэдэхгүй тийм адилхан хүн байдаг юм байхдаа гэж гайхаж суусан жаал хүү морин хуур “хөрөөдөж” сумынхаа улаан буланд үдэшлэг, концертонд оролцох нэрээр босгыг нь алхаж байсан нь аймгаас ирсэн шалгалт-ынханд өртөж 1957 оны Октябрийн баярын дараахан аймгийн клубын хаалгыг татаж тэндхийн данстай болжээ. Дундговьд урын сангаа баяжуулж “Хөхөө Намжил”, “Уулган шарын домогтой” болж энэ бүтээлээрээ Монголын залуучууд оюутны II их наадамд “тоосоо өргөж” алтан медалиар энгэрээ мялаав. Наадмын шагналтнуудын концертонд оролцчихоод буцахын өмнө Монголкино үйлдвэрээр ороод гарсан нь мөрөөдөж явдаг санаа нь биелэгдэх завшаан олджээ. Н.Дагийранз Монголын Зохиолчдын Хорооны хүсэлтээр 1965 оны 9 дүгээр сарын 7-ний 1966 оны 6 дугаар сарын 25 хүртэл тэнд байгуулагдсан Үлгэрийн танхимд нь түр ажиллаад буцаж ирснээс хойш Монголкино үйлдвэрт ажиллаж байв .
Тоглосон уран сайхны кино нь:
1. Хүний мөр Чулуун 1965 он
2. Гэмшил,зэмлэл Лувсандорж 1965 он
4. Үер Ардын намын цэрэг 1966 он
5. Агуйн нууц Эзэн 1969 он
6. Талын цуурай Намхай 1970 он
7. Хонины найр Бадрах 1976 он
8. Бушхүүгийн үлгэр өвгөн 1979 он
9. Хатанбаатар Ардын цэрэг 1981 он
10. Сахиус уу, сахиул уу Балдан 1983 он
11. Үүр цайхын өмнө Галдан 1983 он
12. Мандах нарны туяа Галдан 1987 он
13. Уул усны үр сад Жунай 1988 он
14. Даль хагдрах цагаар 1979 он
15. Хүн чулууны нууц Зэвэг 1990 он
16.Бүлээн нурам Агчин 1990 он
17. Хааны сүүлчийн хатан Хаймчиг 2000 он
Н.Дагийранзын уран бүтээлийг үнэлж 1985 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1990 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан , 1998 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2013 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнасан юм.