Норовын Хуяг-Очир

Норовын Хуяг-Очир

/Баримтат киноны зураглаач/

/1934-1997/

Норовын Хуяг-Очир нь 1934 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1942-1949 онд Нийслэлийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1950-1953 онд холбооны техникумд суралцаж төгссөн. 1954-1960 онд Улсын төв театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1956 оноос Монголкино үйлдвэрт туслах зураглаачаар ажиллаж эхэлжээ. 1957 онд Москвад зураглаачийн курс , дара нь Киевийн киноны дээд сургуульд Хослол зургийн мэргэжил эзэмшиж ирээд Монгол кино үйлдвэрийн баримтат киноны зураглаачаар 1995 он хүртэл тасралтгүй ажилласан ахмад уран бүтээлч юм. 1995 оноос киноны зураглаачийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг Соёлын тэргүүний ажилтан цол, хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиадуур шагнаж байжээ. Н.Хуяг-Очир нь Монгол кинонд ажиллах хугацаандаа Монгол үндэсний “бөх, морь, сур”- ын тухай бүрэн хэмжээний баримтат гурван кино хийснээс гадна “Үүрээр” кино, “Аврагын дэвжээнд” “Бүхнийг хүний төлөө” , “Намрын аяс”, “Энэрэнгүй үйлстэн” зэрэг 30 орчим баримтат кино туурвисан билээ . Хуяг-Очирын ажилласан уран бүтээлийн жагсаалт:

 

нэг. Уран сайхны кино

  1. Гурван найз /туслах оператор/
  2. Морьтой ч болоосой
  3. Элбэг дээл
  4. Үүрээр
  5. Хил дээр
  6. Гал хам
  7. Тэнгэрийн түшиг

 

хоёр. Баримтат кино

  1. Нуурын дуу
  2. Манай зохиолчид
  3. Дэлгэр зун
  4. Германы нам төрийн төлөөлөгчид манай оронд
  5. Аваргын дэвжээ
  6. Миний Улаанбаатар
  7. Их ойн өдрүүд
  8. Вьетнамд сурвалжилсан тэмдэглэл
  9. Алтан соёмбын дуулал
  10. Хар хөрсний булаг
  11. Цогт хувьсгалч
  12. Оюуны өмч
  13. Байгалийн гурван эрдэнэ
  14. Төв сайхан нутаг /60 жил/
  15. Өмнөговь аймгийн соёл урлагийн 10 хоног
  16. Халхын голын сургамж
  17. Монгол бүжгийн дасгал
  18. Аваргын гараа
  19. Түүхт ой
  20. 40 дэхь хаврын дуртгал
  21. Бид пионер
  22. Уран хатгамал
  23. Модны хээ
  24. Агаарын бохирдол
  25. Хүүхэд нас- хайр халамж
  26. Монголын өдрүүд Молдавт
  27. Үлийн цагаан огтоно
  28. Монгол даатгал
  29. Кино мэдээнд сюжетийн зургууд авч ирсэн, Олон арван уран сайхан, баримтат, орчуулгын, кино мэдээнүүдийн бичиг , хослол зургийн оператороор ажиллаж ирсэн.
Close
Close