Нацагдоржийн Батцэцэг

  • 2015 оны 03-р сарын 02 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн

Монгол Улсын гавъяат жүжигчин

Нацагдоржийн Батцэцэг

/Жүжигчин/

/1957 –  /

Н.БатцэцэгНацагдоржийн Батцэцэг 1957 ондУлаанбаатар хотод төрсөн. Бага дунд сургууль төгсөсний дараа 1974-1979 онд МУИС-ийн Орос хэлний багш орчуулагч мэргэжлээр төгсөж улмаар 1979 оноос Монгол КИНО үйлдвэрт жүжигчнээр ажиллаж байгаад 2000 оноос “Монголжин” театр байгуулж захирлаар нь ажилласан.Н. Батцэцэг нь 1975 онд “Эх бүрдийн домог”кинонд Нарангарвуугын дүрийг үнэмшилтэй сайн гаргаснаар үзэгчидийн сэтгэлийг татаж олны хайртай жүжигчин болох зам нь нээгджээ. Тэрээр Монгол кино үйлдвэрийн нэрийн хуудсаар бүтээгдсэн нилээд кинонд тоглосноос гадна гадаад орны кинонуудыг монгол хэл дээр хөрвүүлэх болон өөрийн орны ОЛОН киноны дууг оруулахад авъяас чадлаа зориулж, тэрхүү ажилд гаршсан туршлагатай жүжигчин болсон юм.

Н.Батцэцэгийн  бүтээсэн дүрүүд нь:

  1. Эх бүрдийн домог      –   Нарангарвуу 1975 он
  1.  Суварган цэнхэр уулс –   Солонго       1978 он
  2.  Тойрох хуудас        –       Дэлгэр           1979 он
  3. Гэрлэж амжаагүй явна  –  Сүрэн           1981 он
  4. Тэмцлийн оч      –            Дулмаа         1982 он
  5.  Газарчин           –        Индиан хүүхэн 1983 он
  1. Фронтод явах өрөгдөл   – Буниа           1985 он
  2.  Хааны сүүлчийн хатан   –  Гэнэнпэл       2000 он

    

Ангилал: