Насанбаярын Нэргүйбаатар
- 2015 оны 02-р сарын 28 өдөр, 18 цаг 28 минутад нийтэлсэн
Монгол улсын гавьяат жүжигчин
Насанбаярын Нэргүйбаатар
/ Жүжигчин /
Насанбаярын Нэргүйбаатар 1954 онд Улаанбаатар хотод төрсөн . 1978-1980 онд Монгол кино үйлдвэрийн дэргэдэх жүжигчин бэлтгэх курс төгсөж, 1980-1993 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1993 оноос Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байна. Тэрээр “Бид мартахгүй” Жав, ‘Тул Аранжин”, “Даль хагдрах цагаар” Хэсгийн төлөөлөгч, “Илүү сартай зун” Дагва, “Мөнгөн буйп”, “Талийгаач” Дондог, “Хүн чулууны нулимс” Цэвээн зэрэг дүрүүдийг бүтээжээ. Түүний уран бүтээлийг төр засгаас үнэлж 2010 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртээжээ.