Намсангийн Зундуй

Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн

Намсангийн Зундуй

/Кино зураглаач/

Намсангийн Зундуй нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Шүлүүстэй хэмээх газар 1942 онд төрсөн.1964 оны 8 дугаар сарын 17-ноос эхлэн Монголкино үйлдвэрт зураглаач Дүйнхэрийн дагалдангаар1 ажлын гараагаа эхэлж, нилээд дадлага суусныхаа дараа 1970-1975 онд БХКУДС-ийг проф. Б.И. Волчекийн урланд төгсжээ. Төгсч ирмэгц нь 1975 оны 7 дугаар сарын 28-наас найруулагч Н.Нямдаваагийн Сүхболдын яриа кинонд 2 дугаар зураглаачаар2 ажиллуулснаас хойш тасралтгүй зураглаач, ерөнхий зураглаачаар 1991 оныг дуустал ажилласан юм.  Н.Зундуйн зураглаачаар ажилласан уран сайхны кинонуудын жагсаалт.

  1. Хонины найр                          1976 он
  2. Суварган цэнхэр уулс           1978 он
  3.   Өнөр бүл                                1980 он
  1. Нарны унага                          1984 он
  2. Зарлаагүй дайны оршил   1984 он
  3.  Фронтод явах өрãºдөл       1985 он
  4. Намар нахиалсан мод        1986 он
  5. Илүү сартай зун                   1987 он
  6.  Алтан шонхор                      1989 он
  7. Даль хагдрах цагаар           1989 он
  8. Хөгжимчин                           1989 он
  9. Модон могой                        1990 он
  10. Буяны нүгэл                         1992 он
  11. Өв                                            1993 он

Н.Зундуй зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн хувийн хэвшлийнхний захиалга хөрөнгөөр “Цөвүүн цагийн богд” /1992 он/, “Их хааны удам”/1996 он/, ”Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй” /1999/ кинонуудыг бүтээсний дээр 1999 оноос МУИС-ийн “Авай” студидэд зураглаачаар ажиллаж байгаад Зохиомж дээд сургуулиудад багшилж байна. Н.Зундуйн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2014 онд МУУГЗ цол тэмдэгээр шагнасан.

Close
Close