Мөнхдолгорын Уртнасан

  • 2015 оны 03-р сарын 13 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн

Мөнхдолгорын Уртнасан

/Кино эвлүүлэгч/

УртнасанМөнхдолгорын Уртнасан нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1951 онд төрсөн бөгөөд 1969 онд нийслэл хотын 33 дугаар дунд сургуулийг төгсжээ.  1969 онд Монголкино үйлдвэрийн монтажын цехэд мастер, монтажчин Ж.Норолхоогийн дагалдан шавиар орж ажилласан.1980 онд Улсын Багшийн Их Сургуулийн Утга зохиолын ангид элсэн орж 1984 онд төгсжээ.1986 онд  “Мандухай цэцэн хатан”  , “Мөнх тэнгэрий хүчин дор” -1992 он  кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан. М.Уртнасан нь 10 гаруй баримтат кино, кино мэдээ, 30 орчим гадаадын кинонд эвлүүлэгчээр ажиллаж ирсэн. М.Уртнасангйин хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж  ойн медалиуд, СТА  цол тэмдэгээр шагнагдаж байсан. М.Уртнасангийн эвлүүлэгчээр ажилласан уран сайхны киноны жагсалт:

  1.  Балга ус – 1970 он
  2.  Эхлэлт – 1972 он
  3. Хүний төлөө – 1976 он
  4. Солонгын таван өнгө – 1978 он
  5. Халгай – 1,2,- 1979 он
  6. Учирах тавилан – 1993 он /Найруулагчаар ажилласан/
  7. Бурханы ерөөлөөр – 1994 он /Найруулагчаар ажилласан/
  8. Би ээж болсон нь – 1995 он /Найруулагчаар ажилласан/

 

Ангилал: