Минжүүрийн Болд

    Монгол Улсын  Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Минжүүрийн Болд  

/Баримтат киноны найруулагч /

/1910-1990 он /

      Монголын кино урлагийг үүсгэн байгуулагчийн нэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч М.Болд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1910 онд төрсөн.1926 онд бичиг үсгийн түр сургууль төгсгөөд, Улаанбаатар хотод ирж үргэлжлүүлэн суралцахаар ирсэн боловч орон тоо дууссан байснаас хүссэн сургуульдаа орж чадалгүй Хотын Намын Хороонд бичээчийн ажлыг хийж байгаад 1928 онд Хууль цаазны түр сургуульд орж суралцсан.Улсын Дээд Шүүхийн гишүүний сонгууль хүлээж, Улсын 6-р хуралд төлөөлөгчөөр оролцож Улсын Бага Хурлын гишүүн болсон. М.Болд 1930 оноос Төв хоршооны ерөнхий хороонд ажиллаж байхдаа ажлын хажуугаар Монгол улсын төв театрыг байгуулах бэлтгэл ажлын эхлэл, Ц.Гомбожав, А.Ефремов нарын санаачлан байгуулсан театрын түр сургуульд Улсын их дэлгүүрийн худалдагч байсан Доржийн Цэрэндулам /АЖ/, Банзрагчийн Равдан нарын хамт суралцан 1931 онд төгсөж Улсын Төв Театрын анхны жүжигчдийн нэг болсон. М.Болд 1933 онд Монголын театр “Харанхуй засаг” жүжгээр Москвад болсон дэлхийн ажилчны театруудын олимпиад ад оролцож тоглосон олон улсын 22 театрын тоглолтоос хоёрдугаар байранд орж байхад ядуу ард эмэгтэйн дүрд тоглож явжээ. Энэ тухай С.Буяннэмэх “Уран сайхны шинэ хүчин” шүлэгтэй

Эрс шударга хэв зантай

Эрдэм ухаан бүрэн төгөлдөр

Эдүгээгийн ший жүжигт

Эрчлэн зүтгэгч Болд хүүхэн хэмээжээ.

Уран Сайхны Хүрээлэнгийн шийдвэрээр 1938 оны 11 сараас Цэргийн клубт туслах найруулагчаар томилогдон 1 жил шахам ажиллаад 1939 оны 10 сараас Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар томилогдсоноор насан туршид ажиллах гал голомтондоо иржээ. Кино үйлдвэрт очиход Ховд аймгийн тухай баримтат кино хийж байсан. Найруулагч Т.Нацагдорж туслах Болдоо уриалгахан хүлээн авч ердийн гэрэл зураг хөдөлж, дуу хоолойтой болох явц, санааны зоргоор бүтэх ажил бишийг ойлгуулахаар кино хийх арга замыг дэс дараалан уйгагүй зааж, бас ухаан санааг нь тэлж задлах сонин асуултыг тавьж намайг бодлогод оруулах нь энүүхэнд байлаа гэж М.Болд өгүүлдэг. Ялангуяа кино эвлүүлгийг Зөвлөлтийн мэргэжилтэн болон өөрсдийн хүмүүсээр маш богино хугацаанд идэвхтэй заалгаж суралцсан нь түүний үндсэн мэргэжил болсон төдийгүй олон шавь нарыг хойч үедээ бэлтгэж өх буянтай үйлсийн эхлэл байжээ. 1940 онд “Анхдугаар хичээл” уран сайхны киног Т.Нацагдорж Улсын баатар Ш.Гонгорын гавьяат үйлд тулгуурлан зохиож найруулахад М.Болд дагалдангаар ажилласан нь “Морин цэрэг танкист”, ”Хил дээр хэрэг” уран сайхны кинонуудыг бие даан найруулах чадамжтай болгожээ. Түүнээс хойш “Сүхбаатар”, “Цогт тайж” /хоёр анги/, ”Бидэнд юу саад болж байна”, “Салхины амт”, ”Морьтой ч болоосой”, ”Энэ хүүхнүүд үү”, ”Ардын элч”, ”Хүргэн хүү”, ”Тэмцэл” зэрэг уран сайхны кинонуудад эвлүүлгийн болон хоёр дугаар найруулагчаар ажилласны гадна жүжигчний мэргэжилээ орхилгүй “Сүхбаатар”, “Цогт тайж”, ”Баясгалан”, ”Морьтой ч болоосой”, ”Салхины амт”, ”Өндөр ээж”, ”Тунгалаг тамир” гэх мэт уран сайхны кинонуудад тоглож өвөрмөц дүрийг бүтээн гаргажээ. Аливаад авхаалжтай, хашир ухаалаг, юмны наад цаад учирыг олох туршлага бүхий  М.Болдын найруулсан болон тоголсон бүтээл нь хүнд нэгийг бодогдуулах увидас шингэсэн байдаг.   М.Болд “Тосгоны багш”,”Бид энх тайвны төлөө”, “Берлины уналт” зэрэг гадаадын киног монгол хэлэнд хөрвүүлэхэд найруулагч Б.Гомботой гар нийлэн монтажийн найруулагчаар ажиллаж байсан бол 1953 оноос “Мартагдашгүй 1919 он”, “Казакстаны уудам талд” киног монгол хэлэнд хөрвүүлэх найруулагчаар шууд ажиллажээ.Урлагийн Хэрэг Эрхлэх Газрын даргын 1946 оны 5 сарын 29-ны 74 тоот тушаалаар Кино хорооны дэргэд Уран сайхны зөвлөлийг анхлан байгуулахад түүний гишүүнээр томилогдож байсны дээр 1945 оны 12-р сард “Цогт тайж” киноны эх хувиудыг Москвад гаргуулах комиссын бүрэлдэхүүнд орж үүргээ амжилттай биелүүлж байсны   дээр  “Сэрэлт” киног орос хэл дээр гаргах болсонтой холбогдуулан Минжүүрийн Болдыг Москва хотноо нэг сарын хугацаагаар томилон явуулж Зөвлөлтийн киноныхонд туслуулж байсныг түүний мэргэжлийн ур чадвартай нь холбож үзэхээс аргагүй.  М.Болд бол чухамдаа Монголын киноноос төрсөн анхны эмэгтэй найруулагч төдийгүй 1939 оноос зохиолч, найруулагч Төмөрийн Нацагдоржийн дараахь хоёрдахь найруулагч бөгөөд тухайн үедээ баримтат, уран сайхны аль алинд хүчээ зориулж явсан, хойч үедээ үлгэр дуурайлал болсон хүндтэй нэгэн байсан билээ. М.Болдын Монголын театр, киноны уран бүтээлд оруулсан хувь нэмрийг Төрөөс өндрөөр үнэлэн “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол, ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, ”Алтан гадас одон”, ”Хөдөлмөрийн хүндэт медаль” болон бусад ойн дурсгалын медалиудаар шагнаж байсан бөгөөд Монголын анхны кино үйлдвэрийг өлгийдөн авч эрч хүчийг авахуулахад бодьтой нэмрийг оруулсан “өрлөг” эх гэмээр нэгэн ачтан билээ.

М.Болдын найруулсан баримтат киноны жагсаалт:

1. Гар үйлдвэр – 1939 он

2. Улсын 29-р  бага хурал – 1939 он

3. Түүхий эд – 1940 он

4. Зам тээьэр – 1940 он

5. Байгалийн эрхшээлд оруулж эзэмшихүй – 1940 он

6. Мал ба газар тариалан -1940 он

7.Лэг гол – 1940 он

8. Үйлдвэр барилга – 1940 он

9. Ангын үс – 1940 он

10. Офицерын сургууль – 1940 он

11. БНМАУ-н алгарсан сайн малчид нарын анхдугаар их хурал – 1942 он

12. Сайн дурын морин отрят-1942 он

13. Улсын 22 жилийн ой – 1943 он

14. Майн 54н жил – 1943 он

15. Монгол улс -1943 он

16. Октябрийн 25жил – 1942 он

17. Тусгаар тогтносон монгол улс – 1946 он

18. 25н жилийн ойн баяр наадам -1945 он

19. Октябрийн хувьсгалын 29 н жлийн ой – 1946 он

20. Боловсон мах комбинат – 1946 он

21. Эвлэлийн баяр – 1946 он

22. Өвлийн амралт – 1947 он

23. Намын 11-р хурлыг угтсан ажиллагаа – 1947 он

24. Д.З.О-ны 1-р фестиваль – 1947 он

25. Суртал ухуулга – 1948 он

26. Октябрийн 30н жилийн ой – 1947 он

27. Намын 11-р их хурал – 1947 он

28. БНМАУн эмэгтэйчүүд -1948 он

29. Майн59н жилийн ой – 1948 он

30. БНМАУ*-н залуучууд – 1948 он

31. Барилгын тухай – 1948 он

32. Улсын 27н жилийн ойн баяр наадам – 1948 он

33. Ерөөлч магтаалч нар – 1948 он

34. БНМАУ-н залуучууд – 1949 он

35. Майн 60жилийн ой – 1949 он

36. ДЗО -2р их наадам – 1949 он

37. Мал ба хөдөө аж ахуйн сайдчуудын 3-р зөвөлөөн -1948 он

38. Ардын хувьсгалын 30-н жилийн ой – 1951 он

39. ДЗО- 3-р фестиваль – 1951 он

40. Монгол зөвлөлтийн найрамдлын сарын ажиллагаа – 1952 он

41. Ардын хувьсгалын 31н жилийн ойн баяр наадам – 1952 он

42. Солонгооын жүжигчидын тоглолт – 1952 он

43. Монгол Хятадын нөхөрлөлийн 10 хоног – 1952 он

44. Сүү тосны завод -1953 он

45.Румины жүжигчидын концерт – 1953 он

46. Намын  12-р их хурал – 1954 он

47. Монгол зөвлөлтийн найрамдлын  сар – 1955 он

48. ДЗО -5-р фестиваль – 1955 он

49. Тэргүүний сайн малчдын 4-р зөвөлгөөн – 1954 он

50. Улаанбаатарын төмөр замын ажиллагаа – 1954 он

51. Биеийн тамирчид – 1955 он

52. Эрдэнэ шишийг анх удаа тариалж буй – 1955 он

60. Хүндэт зочи. Отто Гротевольд – 1956 он

61. Анд нөхдийн туслалцаа – 1956 он

62. Мэс заслийн больниц -1956 он

63. Жү- Дэ Улаанбаатарт – 1956 он

64. 4653 метринй өндөрт – 1956 он

65. ОУ-ын атрын тэмцээн – 1956 он

66. Хөрш орны зочид- 1956 он

67. Буриад монголын концерт – 1957 он

68. Вильям Широки – 1957 он

69. Өвөрмонголын өөртөө засах орны 10н жилийн ой – 1957 он

70. Баярт уулзалт – 1957 он

71. Хөнгөн атлетик – 1957 он

72. Монголд газар хөдлөв – 1958 он

73. Ардын хувьсгалын 37н жилийн ой – 1958 он

74. Гадаадад зориулж товчлол хийсэн нь – 1958 он

75. Өнөр гэр бүл – 1960 он

76. Секу -Туре манай оронд – 1960 он

77. Өнөөдрийн Баян -өлгий- 1961 он

78. Эрхэм дээд кочин – 1961 он

79. Баясгалант аммьдрал – 1962 он

80. Александровын Ансамблын концерт – 1965 он

81. Бид Сүхбаатарчүүд – 1965 он

82. Улаанбаатар – 1965 он

83. 3н бүсийн нутагт /Баян хонгор аймгийн соёл урлагийн 10 хоног / – 1967 он

84. Зөвлөлт малдовын өпрүүд – 1968 он

85. Ж.Самбуу БНУАУ-д зочилсон нь – 1968 он

86 Монголын соёлын өдрүүд Үзбекстанд – 1970 он

87 .Аз жаргалын дуу  -1970 он

 

 

 

 

Close
Close