Магсарын Дүйнхэр

  • 2015 оны 02-р сарын 24 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн

Магсарын Дүйнхэр

/Кино зураглаач /

/1928-1975 он /

М.Дүйнхэр - зураглаач.jpg2М.Дүйнхэр 1928 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Эрдэнэ уул” хэмээх газар малчин Магсарын гэрт төржээ ,1936 оноос сумынхаа бага сургуульд орж төгсөөд 1940-1943 онд Батсүмбэр сумын бүрэн бус дунд сургуулийг үргэлжлүүлэн дүүргэж 1944 онд Гэгээрүүлэх Яаманд тооцооны нягтлан бодох ба барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байв. 1947 оны 1-р сард Кино үйлдвэрийн босгыг алхан, үндэсний анхдагч мэргэжилтний нэг болсон кино зураглаач Э.Ювуухүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жигжид нарыг  дагалдан зураглаачийн мэргэжилд   шамджээ. М.Дүйнхэр багын бүрэгдүү боловч, маш няхуур ажилсаг, илүү дутуу зангүй, хийх гэснээ хийж бүтээж чаддаг, өөрийгээ гэдэггүй, бусдын төлөө төрсөн юм шиг инээмсэглэн угтаж хамтран ажилладаг ёстой гүндүүгүй шалмаг эрдээ хэмээн Д.Жигжид гуай хуучилдаг байлаа.  М.Дүйнхэрийг   Киноны   Хэрэг   Эрхлэх Газрын даргын 1956 оны 11-р сарын 20-ны өдрийн 112 тоот тушаалаар ЗХУ-д 1 жилийн дадлагад явуулж зураглаачийн давтан сургалтанд хамруулсан. Найруулагч Д.Жигжид шавь М.Дүйнхэрээ өөрийн найруулсан уран сайхны киноныхоо ерөнхий зураглаачаар ажиллуулсан нь түүнд үзүүлсэн дээд зэргийн үнэлгээ, итгэл байсан. Үүнд:

1.Улаанбаатарт байгаа миний аавд 1961 он

2.Түмний нэг 1962 он

3.Хүний мөр 1965 он

4.Үер 1966 он

Баримтат киноны жагсаалт:

1. Төмөр замын тухай – 1949 он

2. Октъябрийн 32н жилийн ой- 1949 он

3. Монгол зөвлөлтийн найрамдлын сарын ажиллагаа- 1952 он

4. Рүмины жүжигчидын концерт – 1953 он

5. Хөлдөлмөр нэгдлийн ажиллагаа -1954 он

6. МАХН-н 34-н жилийн ой- 1955 он

7. ДЗО-н 5-р фестиваль – 1955 он

8. Хо- Ши- Минь ирж буй – 1954 он

9. Тэргүүний сайн малчпын 4-р зөвөлгөөн – 1954 он

10. Биеийн тамирчид – 1955 он

11. Анд нөхдийн туслалцаа – 1956 он

12. Жү- Дэ Улаанбаатарт – 1956 он

13. Хөрш орны зочид- 1956 он

14. Нөхөрсөг Албаны зочид – 1956 он

15. Анхаар №1 – 1956 он

16. Хүнсний ногоо тариалах тухай анхны мэдэгдэхүүн -1956 он

17. Баярт уулзалт – 1957 он

18. Их нөхөрлөл 6-р фестиваль – 1957 он

19. Найрсаг зочлолт – 1957 он

20. Дуулвал дуу нэг – 1958 он

21. АХ-н 37н жилийн ой- 1958 он

22. Тэргүүний ажилчдын дунд -1959 он

23. Мөнхийн найрамдал – 1959 он

24. Комбинатын 25-н жилийн ой – 1959 он

25. Ардын цэрэг – 1959 он

26. Польшийн засгийн газрын төлөөлөгчид – 1961 он

27. Хүнсний ногоо – 1962 он

28. Завхан нугаар – 40н жилийн ой – 1964 он

29. Чехийн зочин – 1970 он

30. Манх дурсагдах ой – 1970 он

31. Вьетнамчууд ялна – 1971 он

32. Найман нуурын нутагт – /Өвөрхангай аймгийн 40н жил / – 1971 он

33. Афикнистаны цог жавлхлант Ван манай оронд – 1971 он

34. Их ойн Хүндэт зочин – 1971 он

35. Найрамдал Дружба – 1972 он

36. МХЗЭ-н 16-р их хурал – 1972 он

37. Өнөөдринй Төв аймаг – 1972 он

38. Вьетнам улсын нам засгийн төлөөлөгчид манай оронд – 1973 он

39. Хэрлэн -73 – 1973 он

40. Эрүүл энхийн төлөө – 1973 он

41. БНАГУ-н Цэргинй төлөөлөгчид манай оронд – 1973 он

42. БНБАУ-н нам Засгийн төлөөлөгчид манай оронд – 1973 он

43. Бэлчээрийн шим – 1974 он

44. Сүргийн манлай – 1975 он

45. Их говийн айл – 1975 он , М.Дүйнхэр эд өрнүүн,бүтээлч оргилуун насандаа Баримтат киноны түвэгтэй боловч хамгийн дуртай ажилдаа зүтгэж,хийж яваад 1975 оны намар Өмнөговь аймагт зуурдаар насан өөд болж үүрт биднээсээ салан одсон ч хийсэн бүтээл, үлдээсэн ариун үйлс тань хойч үедээ дуурсагдсаар байх нь гарцаагүй.

Ангилал: