Ламзавын Далайхүү

Ламзавын Далайхүү

/ Баримтат киноны найруулагч/

Ламзавын Далайхүү  нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт 1929 онд төрсөн бөгөөд 1941-1945 онд бага сургууль,1971-1974 онд Марксизм-Ленинизмын оройн дээд сургуулийн урлагын салбарыг дүүргэжээ. Монгол кино үйлдвэрт  1945 онд эвлүүлэгчийн дагалдангаар орж ажиласан. Л.Далайхүү 1950 онд туслах найруулагч,1952 оны сүүлчээс эвлүүлэх   тасгийн эрхлэгч 1963  оны эхнээс эвлүүлэх цехийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1972 оноос эхлэн кино мэдээ, баримтат киноны найруулагчаар дагнан ажиллах болсон байна.Түүний бие даан эвлүүлэг хийсэн  анхны  бүрэн хэмжээний уран сайхны  кино 1957 онд бүтээсэн ”Сэрэлт”  кино байлаа. Үүнээс хойш “Улаанбаатарт байгаа миний аавд”, ”Ардын элч”,”Түмний нэг”,”Аман хуур”,”Төгсгөл”,”Хүргэн хүү”, ”Тэмцэл” зэрэг уран сайхны киноны эвлүүлгийн ажлыг хийжээ. Л.Далайхүү  50 гаруй бүлэг баримтат кино, 70 шахам бүлэг кино мэдээ сэтгүүлд найруулагчаар ажилласан. Монгол кино үйлдвэрт 50-иад жил тасралтгүй  ажиллах хугацаандаа кино монтажны мэргэжилд 10 гаруй хүнийг дагалдуулан сургаж ажил мэргэжилтэй болгосон . Ийнхүү монгол киноны анхлагч найруулагч Минжүүрийн Болд агсны үе залгасан шавь, позитив монтажийн тасгийг олон жил толгойлж олон шавь нарыг сургаж дагалдуулсан багш,  кино мэдээ, баримтат киноны найруулагч ахмад ажилтан Ламжавын Далайхүүгийн бүтээл зүтгэлийг үнэлэн төр засгаас “ Алтан гадас “ одон, “ Хөдөлмөрийн хүндэт медаль”, “ Ардын хувьсгалын ойн “ медалиуд, “ Соёлын тэргүүний ажилтан “ цол тэмдгээр тус тус шагнаж байжээ.

Л. Далайхүүгийн монтажийн найруулагчаар ажилласан уран сайхны  кинонууд:

  1. Цогт тайж 1,2- р анги
  2. Сэрэлт
  3. Улаанбаатарт байгаа миний аавд
  4. Түмний нэг 1-р анги
  5. Хөхөө гэрлэх дөхлөө
  6. Толбот хивс
  7. Аман хуур
  8. Зэрэг нэмэхийн өмнө
  9. Сэтгэлийн дуудлагаар
  10. Төгсгөл
  11. Талын цуурай
  12. Хүргэн хүү
  13. Тэмцэл
  14. Тулалдааны өмнө

Баримтат кино:

  1. Монголын нам засгийн төлөөлөгчид ЗХУ-д айлчилсан нь
  2. Манай орны нэг өдөр
  3. Тусгаар тогтносон монгол улс
  4. Дэлхийн залуучуудын оюутны 1-р фестиваль
  5. Суртал ухуулга
  6. БНМАУ- ын эмэгтэйчүүд
  7. БНМАУ-ын залуучууд
  8. Ерөөлч магтаалч нар
  9. Мал ба хөдөө а/ сайчуудын зөвлөгөөн
  10. Улсын 9- р их хурал
  11. Дэлхийн залуучууд оюутны 2- р фестиваль
  12. Сталины 70 насны ой
  13. Улсын 29 жилийн ой
  14. Энх тайвны тухай
  15. Чөлөөт худалдаа
  16. Дэлхий дахины энх тайвны хурал
  17. Ардын хувьсгалын 30 жилийн ой
  18. Дэлхийн залуучуудын 3- р фестиваль
  19. Улсын их хурлын сонгууль
  20. Монгол Зөвлөлтийн найрамдлын сар
  21. Ховдын дикад
  22. Хо ши мин манай оронд зочилсон нь
  23. Ардын хувьсгалын 33,34 жилийн ой
  24. 4653 метрийн өндөрт
  25. Замчин залуучуудын уулзалт
  26. Октябрийн хувьсгалын 40 жилийн ой
  27. Ууган аж ахуй
  28. Парист
  29. Энэтхэгийн зочин
  30. Анхаар № 4
  31. А.Х – ын 30 жилийн ой
  32. Түмний газар
  33. ХАА- н тэргүүний залуучууд
  34. Ухаан хотын цирк ?
  35. Солонгосын урлагийнхан
  36. Тэргүүний ажилчдын дунд
  37. Комбинатын 25 жилийн ой
  38. Ардын цэрэг
  39. Цэцэглэж буй нутаг
  40. Ардын цэргийн 40 жил
  41. Найрамдалт хэлэлцээр
  42. Дүрслэх урлаг
  43. Дархан хот
  44. Барилга түүний урлаг
  45. Төмөр замын 15 жил
  46. БНБАУ- ын нам засгийн төлөөлөгчид манай оронд зочилсон нь
  47. Пилиев манай оронд зочилсон н
  48. Югославын нам засгийн төлөөлөгчид манай оронд
  49. Түмний эх
  50. БНУАУ- ын батлан хамгаалах яамны сайдын айлчлалт
  51. БНСЧСУ-ын батлан хамгаалах яамны сайдын айлчлалт
  52. БНӨВУ- ын засгийн төлөөлөгчид манай оронд зочилсон
  53. Тэнгэр ямар байх бол
  54. ЗХУ- ын хөдөөгийн хүн амд үйлчлэх худалдааны үзэсгэлэн
  55. Бүхнийг хүний төлөө
  56. Үе тэнгийнхэн
  57. Энэрэнгүй үйлстэн
  58. Ажилчны алдар
  59. Таван жилийн алхаа
  60. Байгалийн эмийн сан
  61. Хөгжлийн түлхүүр
  62. Байгалийн гурван эрдэнэ

 

Close
Close