Моногл Улсын Төрийн шагналт,
Урлагийн гавьяат зүтгэлтэн
Ламзавын Ванган
/Найруулагч, жүжиг, кино , үргэлжилсэн үгийн зохиолч/
/1920-1968 он/
Ламзавын Ванган 1920 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Бор эрэг гэдэг газар төрсөн. 1931-1935 онд сумын бага сургуульд сурч, ЗХУ-д Монгол Рабфакт суралцаж байхад нь 1938 онд “эсэргүүний хүүхэд” хэмээн хөөжээ. 1940-1941 онд Циркийн анхны сургуулийг төгсөж . Улсын циркт жүжигчнээс найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллахдаа “Чөлөөт бөхийн тэмцээн”, “Үүргийн худалдаа”, “Учиртай худалдаа”, “Гуанзанд” зэрэг хошин шог гараа, инээдмийн үзүүлбэрүүдийг зохион тоглуулсан. 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн А. В. Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн. 1951-1956, 1959- 1963 онуудад Улсын хөгжимт драмын театрт найруулагч, уран сайхны удирдагч, 1956-1959 онд Соёлын яамны орлогч сайд, 1963-1968 онд Монголкино үйлдвэрийн уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад 1968 оны 3-р сард Улсын Драмын театрын уран сайхны удирдагчаар ажилласан. Л.Ванганы зохиож , найруулсан жүжигийн жагсаалт
1. Эмч нар –
2. Тожой жолооч
3. Урагшлах замд
4. Хувиа бодогч
5. Арвай хээрийн талд
6. Тамирын бэр
7. Жирийн хүмүүс зэрэг жүжиг бичиж
Орчуулсан жүжигийн жагсаалт:
1. Хятадын Хэ Цзин Чжин, Дин и нарын “Буурал бүсгүй”
2. А.Корнейчукийн “Бүрэлгэний төгөл”
3. с.Михалковын ” Бардам туулай”
4. б.Асафьев “Бахчарсарайн оргилолт булаг” жүжигүүдийг орчуулан тавьжээ.
Кино зохиол бичсэн жагсаалт:
“Сэрэлт”, 1960 онд
“Салхины амт”, 1962 онд
“Түмний нэг”, 1965 онд
“Хүний мөр”, 1968 онд
“Өв ” 1970 онд
“Талын цуурай”,
“Дайны тухай өгүүллэгүүд”, 1971
“Тэмцэл” зэрэг киноны зохиолыг бичиж олны хүртээл болгосон юм. Түүний хөдөлмөр бүтээлийг Төр засгаас үнэлж Төрийн шагнал, 1961 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.