Кино зургийн дарга Нямхүүгийн Галсанбалдан

  • 2015 оны 09-р сарын 08 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн

Галсанбалдан

 Кино зургийн дарга 

Нямхүүгийн Галсанбалдан 

/1916 – 1982 он /

Н.Галсанбалдан нь 1916 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Усан Сээр гэдэг газар төрсөн. 1932 онд сумын түр сургуульд орж төгсөөд 1936 оноос Ардын цэрэгт татагдан 1939 он хүртэл алба хаасан юм. 1942 оноос  улс эх орондоо хөдөлмөрлөж, энэ хугацаанд Хушаат сумын дарга, Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны l-р орлогч дарга, аймгийн хэсгийн  төлөөлөгч зэрэг ажлуудыг тасралтгүй хөдөлмөрлөж байгаад 1958 онд ТӨВ аймгийн Батсүмбэрийн САА-д Мал бригадын даргын албыг хашиж байгаад 1959 онд Монгол Кино үйлдвэрт аж ахуйн даргаар орж ажиллаад 1960-1978 он хүртэл Монгол Кино үйлдвэрт Уран сайхны киноны  Зургийн даргаар тасралтгүй ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан юм.  Энэ хугацаанд 20-иод уран сайхны кино, 10-аад баримтат кинонд ажилласан.

  1. Хөхөө гэрлэх дөхлөө – 1961
  2. Толбот хивс – 1962
  3. Ховдгийн гай – 1963
  4. Амьдралын цуурай – 1964
  5. Нөмрөг хадны цуурай – 1965
  6. Сэтгэлийн дуудлагаар – 1965
  7. Өндөр ээж – 1968
  8. Тунгалаг тамир /3 анги/ – 1970-1973
  9. Тулалдааны өмнө – 1972
  10. Шинэ танилууд – 1973
  11. Нэг ангийн хоёр – 1974
  12. Алтан соёмбын дуулал – 1975
  13. Анхны хайрын дууль – 1975
  14. ДэгдээхэЙ нас – 1977
  15. Солонгын таван өнгө – 1978
  16. Хайрхан өндөр хаана байна – 1978
  17. Тууврын замд – 1979 он

Кинонд туслах дүрээрээ мөнхөрсөн:

  • 1. Өндөр ээж
  • 2. Анхны хайрын дууль
  • 3. Хүргэн хүү
Ангилал: