Занын Гаваа
/Дууны найруулагч /
Монголын киноны бурхан үеийнхний төө зайгүй залгамж халаа бол Увс аймгийн Давст сумын нутаг ”Цагаан тохой” хэмээх газар 1934 онд төрсөн З.Гаваа билээ. Тэрээр 1943-1947 онд Увс аймгийн Давст сумын бага сургууль, 1947-1951 онд Улаанбаатар хотод Харилцаа холбооны техникум Төгсч, Марксизм-Ленинзмийн оройн дээд сургуульд 1972-1975 онуудад суралцан сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшсэн. Харилцаа холбооны техникум төгсөөд 1955 оны 4 сар хүртэл Төв радио хүлээн авах станцад техникчээр ажиллаж байгаад Ардын дуу бүжгийн чуулгад шилжсэн боловч орон тоогүй болсноос Холбооны яам өөрийн мэдлийн боловсон хүчнээ Урлагийн Хэрэг Эрхлэх Газрын мэдэлд шилжүүлж. Монгол кино үйлдвэрт дууны операторын тасагт дууны техникчийн туслахаар ажиллаж эхэлсэн. З.Гаваа төрөлхийн сонсгол сайтайгаас төрөл бүрийн бичлэгийн алдаа, оноо хаанаа байгааг түвэггүй ялгаж чаддаг уран бүтээлч байлаа . Тиймээс ч З.Гаваатай хамтран ажиллах гэсэн олон арван уран бүтээлчид байдаг юм. Хамгийн анх 1957 онд С.Гэндэн “ Сэрэлт ” кинондоо дууны оператороор З.Гавааг багш Найдантай нь ажиллуулсан бол 1959 онд Д.Жигжид “ Ардын элч “, 1960 онд Б.Жамсран “Элбэг дээл” киноныхоо дууны оператороор сонгон авч бие даалган ажиллуулуулж ирсэн. З. Гаваа Монголын уран сайхны 40 гаруй, орчуулгын 70 шахам киноны дууны оператороор ажилласныг бодохоор түүнд яагаад “гавьяат” гэдэг хүндтэй цолоо төр хайрлаагүй юм бол гэж хэн хүнд бодогдож мэднэ. Тэрээр цол, шагналыг төлөө хэзээч ажиллаж байсангүй. Ганцхан сайн бүтээл хийхийн төлөө л ажилласан хүн. З.Гаваа нь орчуулгын 50 гаруй кинонд, мөн олон арван баримтат кино, кино мэдээнд дууны найруулагчаар ажиллаж байсан
З.Гаваагийн ажилласан уран сайхны киноны жагсаалт
1. Сэрэлт – 1957 он
2. Ардын элч – 1959 он
3. Элбэг дээл – 1960 он
4. Салхины амт – 1960 он
5. Улаанбаатарт байгаа миний аавд – 1961 он
6. Үүрээр – 1961 он
7. Гологдсон хүүхэн – 1961 он
8. Түмний нэг – 1962 он
9. Энэ хүүхнүүд үү – 1963 он
10 . Ус – 1965 он
11. Гэмшил зэмлэл – 1965 он
12. Төөрсөөр төрөлдөө – 1966 он
13. Хил дээр – 1967 он
14. Агуйн нууц – 1969 он
15. Тунгалаг тамир – 3 анги – 1970-1973 он
16. Балга ус – 1970 он
17. Моторын дуу – 1973 он
18. Хань – 1975 он
19. Сүхболдын яриа – 1975 он
20. Алтан Соёмбын дуулал – 1975 он
21. Хүний төлөө – 1976он
22. Шинэ хотын гэрэл – 1976 он
23. Их замын эхэнд – 1978 он
24. Бушхүүгийн үлгэр – 1979 он
25. Говийн зэрэглээ – 1980 он
26. Цэрэг эрсийн жирийн өдрүүд – 1981 он
27. Тэмцлийн оч – 1982 он
28. Сахиул уу сахиус уу – 1983 он
29. Саруул талын ерөөл – 1984 он
30. Загын алим – 1984 он
31. Ацаг шүдний зөрүү – 1985 он
32. Бид мартахгүй -1985 он
33. Харуул занги – 1986 он
34. Би нисэх дуртай – 1987 он
35. Амьдралын нахиа -1988 он
36. Алаг мэлхийн хонх – 1990 он
37. Одод орчих хязгаар – 1990 он
38. Тэнгэрийн сахил -1991 он
39. Банди – зо – 1992 он
40. Эрэл – 1992 он