Занданхүүгийн Сүхбаатар

Занданхүүгийн Сүхбаатар

/Кино зураглаач/

Занданхүүгийн Сүхбаатар нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт 1939 оны 3 дугаар сарын 7-нд төрсөн. Дорнод аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд анх орж байсан бол 1959 онд Улаанбаатар хотын 3 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг Төгсч 1960 онд Монголкино үйлдвэрт нэг жил зураглаачийн туслахаар  ажиллаад 1961-1966 онд БХКУДС-ийг проф. А.Г.Гальперины урланд суралцсан. Төгсч ирсэн 1966 оноос хойш насны тэтгэвэрт гартлаа Монголкино үйлдвэрт баримтат киноны зураглаачаар голлон ажилласан бөгөөд 1967 онд “Хил дээр гарсан хэрэг”, 1974 онд “Уулзалт” уран сайхны киноны зураглаачаар ажилласан байна. З.Сүхбаатар “Дашдоржийн Нацагдорж” /1966/, “Өнөөгийн Улаанбаатар” /1970/, “Найрамдлын Дархан” /1976/, “Хамба лам таалал төгсөв” /1980/, ”Ардын авьяастан” /1984/, “Цам” /1989/ гээд төрөлжсөн 70 гаруй нэрийн 210-аад бүлэг баримтат киноны зураглаачаар дангаар болон хамтран ажилласны дээр “кино мэдээ” сэтгүүл болон дотоод, гадаад орнуудад болсон нам,төрийн айлчлал, олон улсын наадам, тэмцээн зэрэг алгуурлаж үл болох цаг, нартай уралдсан түүхэн баримтыг хойч үедээ үлдээх гэж өөрийн алжаалыг тоолгүй, цөхрөлтгүй ажилласан мартаж боломгүй нэгэн гэдгийг хэлэх нь зүйтэй. З.Сүхбаатарын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэж Соёлын тэргүүний ажилтан, Засгийн газрын хүндэт жуух, Алтан гадас олонгоор шагнагдсан.

Close
Close