Дүгэржавын Бавуужав
- 2015 оны 05-р сарын 18 өдөр, 13 цаг 42 минутад нийтэлсэн
Дүгэржавын Бавуужав
/Дууны найруулагч/
1939 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төрсөн. 1950 онд Улаанбаатар хотын 4-р бага сургууль 2-р арван жилийн сургуулийг төгссөн. 1959 онд Монгол кино үйлдвэрийн зураглаач Д.Ганжуурын туслахаар анх ажилд орж Монгол кино үйлдвэртэй анх амьдралаа холбосон. 1960 онд Ленинградын Кино инженерийн дээд сургуульд суралцан 1965 онд төгсөн ирж Монгол киноны дууны цехэд инженерээр томилогдон. Гэрлийн бичлэгинй инженерээр ажиллаж Монгол киноны бүхэл уран бүтээлийн гэрлийн бичлэг хийж ирсэн. Дууны оператороор ажилласан уран бүтээл:
1. Үүр цайхын өмнө – 1983 он
2. Мөнгөн буйл – 1985 он
3. Мандах нарны туяа 2 анги – 1987 он болон 56 нэрийн 101 бүлэг баримтат кино, 51 нэр төрлийн орчуулгын кинонд дууны наруулагчаар ажиллаж ирсэн.
Төр засгаас хөдөлөмөр зүтгэлийг нь үнэлж СТА, ойн медалиуд, засгийн газрын жуухаар шагнагдсан.