Дэчинравдангийн Балчинпүрэв

Дэчинравдангийн Балчинпүрэв

/Кино зураглаач/

Дэчинравдангийн Балчинпүрэв ньХовд аймгийн Дарви суманд 1950 онд төрсөн. 1958 онд нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг төгсгөж, Монгол кино үйлдвэрийн дэргэд байгуулагдсан мэргэжлийн 6 сарын сургалтыг дүүргэн 1970 онд оператор техникийн цехэд нарийн механизмын техникчээр хуваарьлагдсанаар зураглаачийн мэргэжлийг баттай сонгож 1978-1982 онд БХКУДС-ийн зураглаачийн ангийг проф. А.В.Гальперины урланд Төгсч ирээд Монгол кино үйлдвэрт зураглаач , ерөнхий зураглаачаар ажиллаах хугацаандаа ”Хөдөлмөрийн шим”, ” Цэлмэг тэнгэрийн харуул”, ”Нямын Цэгмэд”, ” Шагайн тойром” зэрэг баримтат 30 шахам нэрийн 70 орчим бүлэг баримтат киног  болон бусад нөхдийн хамт бүтээсэн бол ерөнхий зураглаачаар ажиллаж байхдаа доорх бүтээлүүдийг бүтээсэн юм.

  1. Сүүдэр                                 1986 он
  2.  Уул усны үр сад               1988 он
  3. Агарын гурван сүлжээ   1992 он
  4. 4. “Хүйн холбоо”              1992 он
  5. “Далд уянга”                     1998 он
  6. ”Алганы хээ”                     2000 он
  7. “Мичидийн зургаан гялаан” 1993 он
  8. ”Наран ургахыг хүлээхгүй”   1998 он
  9. “Хайрыннулимс хатдаггүй”   1995 он
  10. ”Ариусал”                                    2002 он  зэрэг 30 орчим уран сайхны кинонд зураглаачаар ажиллажээ. Д. Балчинпүрэвийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас  өндөрөөр үнэлж Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одон медалиар шагнасан.
Close
Close