Дэлгэрийн Баттулга

  • 2015 оны 02-р сарын 25 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн

Дэлгэрийн Баттулга

/Кино зураглаач/

/1940-1999 он / 

Д.БаттулгаУлаанбаатар хотод 1940 онд төрсөн. Эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1950 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургуульд орж 1957 онд төгсөн улмаар 10 жилийн 5 дугаар дунд шилжин суралцаж 1960 онд 10 дугаар ангиа онц дүнтэй төгсжээ. 1960-1965 онд БХКУДС-ийн зураглаачийн ангийг проф. Б.И.Волчекийн урланд бүх төрлийн хичээлдээ онц дүнтэй төгссөнийг сургууль нь бахархан онцчуудын хүндэтгэлд оруулан мөнхлөн өргөмжилсөн байдаг. Д.Баттулга уран сайхны болон баримтат киног эн тэнцүүхэн бүтээж чадсан нь түүний уран бүтээлийн чадамж хичнээн өндөр, цар хүрээ өргөн байсныг илтгэнэ.Тэр ямарч хүнтэй нөхөрлөсөн шиг нөхөрлөж, тоглосон шиг тоглож чадна. Хүнд тус хүргэх гэж мэрийж байдаг, маш уяхан, тоглохдоо хатуу, тэгсэн хирнээ шогч, онигооч байсныг хэн, хүнгүй мэднэ. Д.Баттулга кинондоо дэндүү ээлтэй. Тэр зураглаачийн ажлынхаа хажуугаар зав, зай гарган кино урлагийн холбогдолтой “Их зохиолчийн очсон нутгаар”, ”Нэгэн кино нийтлэлийн тухай”, ”Б.Дашдоржийн уран бүтээл”, ”Уран дүрслэлийн шийдвэрлэл”, ”Монголын кино уран сайхны кинонд операторын урлаг хөгжиж эхэлсэн” зэрэг үгүүлэл, тэмдэглэл бичиж нийтлүүлж байсны дээр Монголкиног сурталчилсан уулзалт, үдэшлэг, ярилцлагыг явсан газар бүхэндээ зохиож байсныг нийслэлийн 52 дугаар дунд сургууль, Амгалангийн клуб, Дугана хадны амралт, Орхоны сангийн аж ахуй, Налайхын их уурхай, Улиастайн цэргийн 197 дугаар анги, Баянхонгор аймгийн Баацагаан сум, Олон улсын геологийн экспедийн газар зэрэг олон газрынхан гэрчилнэ.  Д.Баттулгийн зураглаачаар Бүтээсэн уран сайхны кино нь:

1.Ус                                                                               1965 он

2.Төөрсөөр төрөлдөө                                                1966 он

3. Тунгалаг тамир   3 анги                                     1970 -1973 он

4. Нэг ангийн хоёр                                                   1974 он

5. Алтан соёмбын дуулал                                       1975 он

6. Мартагдашгүй намар                                         1975 он

7. Хайрхан өндөр хаа байна /Чех улстай хамтарсан/   1978 он

8. Газрын үнэр                                                          1978 он

9. Гул Аранжин                                                         1981 он

10. Цэрэг эрсийн жирийн өдрүүд                         1981 он

11. Загийн алим                                                          1984 он

12. Мөнгөн буйл                                                          1985 он

13. Ирэх хаврын цэцэг                                              1986 он

14. Амьдралын нахиа                                                1988 он

15. Эргүүлэг                                                                 1989 он

16. Ганаагийн паян                                                   1990 он

17.Ингэ буйлах нутагт                                              1992 он

18.Хайрын домог                                                     1992 он

Ангилал: