Должингийн Довдон
- 2015 оны 03-р сарын 04 өдөр, 12 цаг 50 минутад нийтэлсэн
Должингинй Довдон
/Баримтат киноны найруулагч /
/1934- /
Д.Довдон 1934 онд Булган аймгийн Хутаг өндөр сумын Будан гэдэг газар төрсөн. 1944-1949 онд аймгийн төвийн дунд сургууль, 1950 онд Улаанбаатар хотын мал эмнэлэгийн техником, 1953-1957 онд Урлагийн сургуулийн найруулагчйин ангид тус тус суралцан төгссөн. 1957-1959 онд Завхан амйгийн соёлын ордонд найруулагчаар ажиллах хугацаандаа олон жүжиг, шог гараа, концерт найруулан тавьж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. 1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хороонд жүжигчний мэргэжилтэнээр дэвшин ажиллаж байгаад 1960-1965 онд БХКУДС-д И.П.Копалений урланд баримтат киноны найруулагчийн мэргэжлээр суралцан төгссөн. 1965 оноос Монгол кино үлйдвэрийн баримтат киноны найруулагчаар ажиллаж, баримтат киноны бүхий л төрөл жанарыг хамарсан 400-ад бүлэг баримта кино 150 гаруй бүлэг кино мэдээ сэтгүүлийг хийж уг бүтээлүүдинйхээ зохиол тайлбарыг өөрөө бичиж туурьвсан байна. Найруулагч Д.Довдон нь монголын 20-оод уран сайхны киноны гол ба туслах дүрд тоглосоны дээр “Халгай” “Тоншуул” зэрэг шүүмжлэлт хошин шог богино хэмжээний кинонуудад тоглож авъяаслаг жүжигичн болохоо харуулсан юм. Үүний дотор монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны Хөдөлмөрийн баатра Дэмбэрэлийн дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд танигдан хүндлэгдсэн нэгэн билээ. Тоглосон уран сайхны киноны жагсаалт: 1. Хүргэн хүү – Хөдөлмөрийн баатар Дэмбэрэл
2. Их говийн жонон – Сэтгэцийн өвчтэй лам
3. Босоо ороолон – Өвгөн Жигмэд
4. Уяа – Уяач сохор өвгөн
5. Хааны сүүлчийн хатан – Эзэн Богдын итгэлт зөвлөх лам
6. Цэргийн хүү, Нүглинй золиос, Хөдөөгийн баясгалан, Алганы хээ, Аянга зэрэг уран сайхны кинонуудын туслах дүрүүд, телевизүүдэд хууль зүйн уран сайхны нэвтрүүлэг болон теле зохиомж клипүүдэд өвөрмөц дүрүүдигй бүтээж ирсэн.