Дашдондогийн Ичинноров

Дашдондогийн Ичинноров

/Кино найруулагч/

/1932-1992 он /

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 1932 онд төрж, дунд сургууль төгссөнийхээ дараа урлагийн дунд сургуулийг дүүргэж Улсын циркэд ажиллаж байгаад .  1959 оноос Монголкино үйлдвэрт дагалдан найруулагчаар томилогдон ажилласан. Д.Ичинноров “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Мартагдашгүй намар”, “Хань”, “Шинэ хотын гэрэл”, “Тойрох хуудас”, “Хөх ногооны униар”, “Ирэх хаврын цэцэг”, “Би нисэх дуртай” зэрэг олон уран сайхны киноны 2 дугаар найруулагчаар ажилласан нь түүний жүжигчидтэй ажилладаг өвөрмөц арга барил,өргөн цараатай туршлагатай яах аргагүй холбоотой. Тэрбээр гадаад орны уран сайхны 40 гаруй киног монгол хэлэнд хөрвүүлэхэд найруулагчаар ажиллаж өөрөө 1980 онд “Шийдвэрлэх алхам”, 1983 онд “Гийнгоо” уран сайхны киног найруулсан бол Н.Нямдаваагийн 1993 онд найруулсан “Домог жаргах цаг” киноны Балдангийн дүрийг бүтээсэн юм. Д.Ичинноровын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медалиар тус тус шагнасан юм.

Close
Close