Дамдинжавын Алтмаа
/Кино эвлүүлэгч/
Дамдинжавын Алтмаа нь1952 оны арван хоёрдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн бөгөөд Улаанбаатар хотын 18-р дунд сургуулийн 10-р ангийг 1971 онд төгсөөд Монголкино үйлдвэрийн позитив эвлүүлгийн цехэд туршлагатай эвлүүлэгч С.Баасанхүүгийн шавь болж 1972 онд эвлүүлэгчийн мэргэжлийг эзэмшжээ. 1971-1995 он хүртэл ажиллахдаа эвлүүлэгчийн хоёрдугаар зэргийн мэргэжлийг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ аврага, таван жилийн гавшгайчаар шалгарч, МХЗЭ-ийн алтан медаль, ойн хүндэтгэлийн медаль, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнагдсан. Д.Алтмаа Монголкино үйлдвэрт ажиллах хугацаандаа 50 гаруй нэрийн баримтат кино, кино мэдээ, 40 гаруй нэрийн орчуулгийн кинонд эвлүүлэгчээр ажиллаж ирсэн. Д.Алтмаагийн ажилласан уран сайхны киноны жагсаалт:
- Тунгалаг тамир 2.3-р анги 1972- 1973 он
- Шинэ хотын гэрэл 1976 он
- Тэнгэрийн муухай арилдаг 1978 он
- Уулзалт 1974 он
- Эхлэл 1980 он
- Тууврын замд 1979 он
- Говь хянганд тулалдсан нь – /2 анги/ 1981 он
- Сахиус уу? Сахиул уу? 2анги 1983 он
- Би нисэх дуртай 1989 он
- Хөх өвсний нуур хөлгүй 1989 он
- Нарны унага 1984 он
- Галын урсгал 1985 он
- Ирж яваа цаг 1986 он
- Тод магнай 1990 он