Дагвын Элбэгсайхан
/Жүжигчин/
/1939 – 2003 он/
Дагвын Элбэгсайхан нь Булган аймгийн Хангал суманд 1939 онд төрсөн. 1959-1963 онд УБДС-ийн кино, драмын ангийнг төгсөхөд нь Монголкино үйлдвэрт жүжигчнээр хувàарèлсан бөгөөд анх “Аман хуур” киноны барилгачин залуу Төмөрийн дүрд тоглож, тэр дүрээрээ дипломоо хамгаалжээ. Д.Элбэгсайхан Монголкино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчнээр ажиллаад удаагүй байхдаа ЗХУ-ын “Илд бамбай” гэж 4 анги том киноны гол дүрийн дууг оруулсан нь түүнд хамгийн том сургууль болсон юм. Д.Элбэгсайхан орчуулгын 590 гаруй кинонд дуу оруулж мөн монголын уран сайхны кинонд дуу оруулах тоглолтыг дагнан хийж байсны дээр монголын уран сайхны олон кинонд дүр бүтээж үзэгч олны талархлыг хүлээжээ. 1993-2003 он хүртэл МҮОНТ-ын орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байсан.
Д.Элбэгсайханы тоглосон уран сайхны киноны жагсаалт:
1. Аман хуур – Төмөр – 1963 он
2. Гэмшил зэмлэл – Батболд 1965 он
3. Нийслэл хүү – 1968 он
4. Өглөө – 1968 он
5. Анхны алхам адуучин – 1970 он
6.Хүргэн хүү – 1970 он
7. Хайрхан өндөр хаа байна – Төмөр 1978 он
8. Газрын жигүүр – Дондов 1978 он
9. Эхлэл – Алиасүрэн 1980 он
10. Тэмцлийн оч – 1982 он
11. Санаж яваарай – Хүрлээ 1984 он
12. Ирж яваа цаг – 1986 он
13. Мандухай цэцэн хатан – түшмэл 1988 он
14. Хачин хүн – 1989 он
15. Хааны сүүлчийн хатан – Балжинням 2000 он