Даваажавын Давааням

  • 2015 оны 03-р сарын 04 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн

Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн

Даваажавын Давааням

/Баримтат киноны  зураглаач/

New Picture (93)Оператор Даваажавын Давааням нь 1931 онд Дундговь аймгийн Сайнцагаан нутагт Бичигтчулуу гэдэг газар төрсөн. Баг сургуулийн 4-р анги төгсч улмаар 2 жилийн хуулийн сургууль дүүргэн Төв аймгийн Жаргалантын САА-д 1951-1955 он хүртэл мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1956 оноос Монголкино үйлдвэрт өнгөт киноны зохион байгуулагчаар эхэлж оржээ.Ийнхүү 1956 он 10-р сарын 1-нд М.Дүйнхэр опероаторт шавилан орсноос эдүгээ хүртэл хагас зуу шахам жил кино операторын дуран хараагаар эх орныхоо хөгжил, амжилт хөдөлмөр бүтээл төв хөдөөтэй гадаадтай нь хоттой сууринтай нь зураглан авч Монголын баримтат киноны алтан сангийн ахмад хаалгач болсон Даваажавын Давааням оператор бол өөр ямарч ??? мэргэжилд сэтгэл сатаарч хаяагүй Монголын баримтат кинонд үнэн зүрхээ , үйлс бүтээлээ зориулсан “цор ганц” оператор “ясны баримтат киночин” гэж болно.Д. Давааням оператор зөвхөн баримтат киноны төрөл мэргэжилд дагнан хагас зуу орчим жил найр баяр, наадам цэнгэл, гамшиг зовлон, ган зуд аль алинд оролцон зураглаж сурвалжилж кино мэдээ сэтгүүлийн 152 бүлэгт 250 гаруй сюжет /сурвалжлага/ авч Монгол улсынхаа 21 аймгийн 345 сум нэгдэл, САА, үйлдвэр ХАА-н 140 гаруй байгууллагад сурвалжлага хийсэн ажээ. Баримтат киноны зураглаач Д.Даваанямын кино зургийг нь авч найруулсан кино уран бүтээлүүд: МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн тогтоолын хэргэжүүлэх зорилгоор 1974 оноос эхлэн Д.Даваанямын санаачлагаар ахмад малчид, эрдэмтэд нартай хамтран шинжлэх ухааны хялбаржуулсан кино бүтээж мал аж ахуйн мэргэжилтэн , залуу малчид, тариалагчид, оюутан сурагчдын хичээл сургалтын үзүүлэн болон гарын авлага болгох чиглэлээр тэргүүний малчид баатруудын туршлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй холбон эзэмшүүлэхээр Д.Даваанямын сүүлийн 30 жилд бүтээсэн шинжлэх ухааны кинонууд Үүнд:

Мал аж ахуйн талаар:

  1. Төлийн бэлтгэл, хээл хамгаалалт 1 бүлэг
  1. Төл болгоныг мал болгоё   2 бүлэг
  2. Тугал заядуулан бойжуулах арга           1 бүлэг
  3. Өсөх мал төлөөсөө 2 бүлэг
  4. Сүрэг мэнд зоо эмнэлэг3 бүлэг
  5. Бэлчээрийн шим- Хонин сүргийг жилийн 4 улиралд бэлчээр нутаг сонгон маллах, арчилах арга технологи 1 бүлэг
  6. Яргуйн шим ямаан сүрэг маллах, арчилах үүлдэр угсааг сайжруулах арга технологи /4 улиралд/2 бүлэг
  7. Адуучин хөдөлмөрийн баатар Мажиг, Ичинхорлоо, Шарбанди нарын туршлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй холбон гаргасан сургалтын кино 3 бүлэг
  8. Сүргийн бэлчээрт үхэр сүрэг маллах, арчилах, тэжээх, үүлдэр сайжруулах технологи 3 бүлэг
  9. Отрын олз малыг отор бэлчээрээр маллах арга ажиллагаа2 бүлэг
  10. Хурга,бяруу тэжээх, тарга авхуулах эрчимжсэн малтай болох тухай 3 бүлэг
  11. Ардын ажиглалт цаг агаарыг нар сар мал эд юмс, ан амьтаны байршилаар шинжлэх ухааны кино 2 бүлэг
  12. “Өвгөдийн эрдэм” таван хошуу малын өвчнийг ханаж хатгах, өвс ургамалаар эмчлэх2 бүлэг
  13. “Шилэн сонголт” махны үхэр, Сэлэнгэ үүлдэр 2 бүлэг
  14. “Яагаад” хужир шүүний ач холбогдол 1 бүлэг

Мал эмнэлгийн талаар:

  1. “Малын хамуу” Хамуунаас сэргийлэх, эмчлэх арга шинжлэх ухааны кино 1 бүлэг
  2. “Эргүү” өвчнөөс сэргийлэх эмчлэх 1 бүлэг
  3. “Шимэгчлэгч” хорхойноос хамгаалах, эмчилэх 2 бүлэг
  4. “Хамрын гуурас” сэргийлэх, эмчилэх 1 бүлэг
  5. “Цагаан хорхой” –ноос сэргийлэх, эмчилэх 2 бүлэг
  6. “Хачиг” хамгаалж, арьс үс, тарга хүчийг тогтоох эмчилэх 1 бүлэг
  7. “Сэргийлбэл өвчлөхгүй” бурцелёз өвчнөөс хүн, малаа сэргийлэх арга ажиллагаа 1 бүлэг
  8. “Булчин цайх” өвчнөөс хамгаалах, эмчилэх арга 1 бүлэг

Газар тариалангийн талаар:

  1. “Хөрсний эвдрэл” хөрсийг салхи, усны буруу үйл ажиллагаанаас хамгаалах тухай 1 бүлэг
  2. “Газрын шим” газрыг хагалах, боловсруулах, үрлэх хурахад шинжлэх ухааны арга туршлага, технологиор тарих арга туршлага 2 бүлэг
  3. Дун ногоо тариалах тухай 1 бүлэг
  4. Хүнсний ногоо тариалах тухай 2 бүлэг
  5. Чацаргана тарих , үржүүлэх тухай 2 бүлэг
  6. Үхрийн нүд тарих, хадгалах тухай 1 бүлэг
  7. Сул сульхэр, гоёо, мөөг ашиглах тухай 3 бүлэг

Туслах аж ахуй, зах зээлийн нөхцөлд хөгжүүлэхэд:

  1. “Үржилт сүрэг” гахайн аж ахуйг хөгжүүлэх тухай 2 бүлэг
  2. “Жигүүрт сүрэг” тахианы аж ахуйг хөгжүүлэх тухай 2 бүлэг
  3. “Нисдэг сүрэг” зөгийн аж ахуйг 2 бүлэг
  4. “Галуучин” галуу үржүүлэх тухай 1 бүлэг
  5. “Усны сүрэг” загасны аж ахуйг хөгжүүлэх тухай 3 бүлэг
  6. “Молтогчин” туулайн аж ахуйг хөгжүүлэх 1 бүлэг
  7. “Байгалийн өгөөж” шим 2 бүлэг

Элдэв төрлийн жимс жимсгэнэ, буурцаг болон навчит ургамлыг хамгаалах, түүж, дарж хүнс тэжээлдээ хэрэглэх арга замууд:

  1. “Оюуны өмч” газар тариалан, жимс хүнсний ногооны бүтээгдэхүүн хийх, архи талхны байгалийн бүтээгдэхүүн ашиглах, эрдэмтэд шинийг санаачлагчдын туршлагууд, аргачилалууд, ШБОС 2 бүлэг
  2. “Таны анхааралд” “Ган татлага” цахилгаан өргөх буулгах механизмийг ашиглах, хүмүүсийн хөдөлмөр хамгаалалын тухай 2 бүлэг
  3. “Эд эзнээсээ” ноос хар тостой учир үйлдвэр зогсоосон тухай 1 бүлэг
  4. “Өргөс№1” ХАА техник тоногдсон, техникийн тохироогүйгээс тарианы хаягдал гарч буй 1 бүлэг
  5. “Өргөс №2” малыг амьсгалаас нь бусдыг ашиглах тухай 1 бүлэг
  6. “Шинэчлэгдсэн тал” атар газар анх эзэмшсэн тухай 2 бүлэг

Баримтат кино:

  1. “Ардын цэрэг” ардын армийн 30 жилд 4 бүлэг
  2. “Төмөр замын 10 жил хөгжилд” 3 бүлэг
  3. Говь-Алтайн 20 жил 1 бүлэг
  4. Ардын армийн 40 жил 2 бүлэг
  5. Арвай хээрийн хурдаар / Өвөрхангай аймаг/ 3 бүлэг
  6. Хөглөг Алтайн жавхаа /Говь-Алтай аймаг/ 3 бүлэг
  7. Сүхбаатар аймгийнхан 1 бүлэг
  8. Налайхын уурхай 2 бүлэг
  9. Гурван Тамирын нутгаар /Архангай аймаг/ 3 бүлэг
  10. Манай орны нэг өдөр 5 бүлэг
  11. Хархираан дуулал /Увс аймаг /3 бүлэг
  12. Баатарлаг түмний зочин 2 бүлэг
  13. Жаахан шаргын нутгаар /Сүхбаатар аймаг/ 2 бүлэг
  14. Румыны парламентынхан 1 бүлэг
  15. Унгарын төлөөлөгчид манай оронд 2 бүлэг
  16. Тэмцэж буй Вьетнам-фронт дээр дайны тухай очиж авсан бүтээл 3 бүлэг
  17. Өмнөговь нутгаар 3 бүлэг
  18. “Хорго” Архангайн тариат 1 бүлэг
  19. Б.Дашдорж найруулагч 3 бүлэг
  20. Хөглөг Алтайн бараа /Говь-Алтайн 50 жил/ 3 бүлэг
  21. Эх орны нэг өдөр 2 бүлэг
  22. Цэдэнбал Иранд 2 бүлэг
  23. Цэргийн ерөнхий сургууль 2 бүлэг
  24. БНСЧСУ-ын БХЯ-ны сайд манай оронд 1 бүлэг
  25. БНӨВ-ын төлөөлөгчид манай оронд 3 бүлэг
  26. Атарчдын алдар 2 бүлэг
  27. Аяны жолоо /Авто тээвэр 50 жил/ 4 бүлэг
  28. Өвөл өнжихгүй 5 бүлэг
  29. Говь гурван сайхан Намсрайжавын хөгжмөөр анхны хөгжмийн кино /Т.Чимэдтэй хамт/ 1 бүлэг
  30. Тэмээн жим дээрхи ган зам /төмөр замын/ 4 бүлэг
  31. Ялалт нэгдэлийнхэн Ар тариаь сум 2 бүлэг
  32. “Ногоон гэрэл” төмөр зам 50 жилд 3 бүлэг
  33. “амьдрах орчин” хот байгуулалт 2 бүлэг
  34. “Соёлч аяныхан” НАА үйлчилгээ 2 бүлэг
  35. “Алхан дуу” Монгол болон олон улсын геологичид нээсэн уурхай , үйлдвэрүүд 2 бүлэг
  36. Гомбын кино 3 бүлэг
  37. “Гамшиг” 2001 оны аюулт зуд 3 бүлэг
  38. “Түүхэнд ганцхан үнэн” Д.Төмөр-Очирын ажил амьдрал 2 бүлэг
  39. “Номч мэргэн хөвгүүн”   академич  Б.Ширэндэвийн ажил амьдрал 2   бүлэг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Д.Даваанямын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж  Хөдөлмөрийн хүндэт медаль 1960 он, Засгийн газрын хүндэт жуух 1965 он, Алтан гадас одон 1975 он, Ойн хүндэт медаль 1961, 1971, 1981, 1991 он, Соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн  цол  тус тус шагнаж байжээ.
Ангилал: