Даваагийн Цэвэлмаа
/Кино эвлүүлэгч /
Даваагийн Цэвэлмаа нь Улаанбаатар хотын уугуул 1953 онд мэндэлсэн,1961-1971 онд нийслэлийн тавдугаар 10 жилийн дунд сургуулийг төгсгэж, 1984 онд марксизм-ленинизмын оройн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. 1971 онд Монголкино үйлдвэрт орж ажлынхаа гарааг эхэлсэн.Д.Цэвэлмаа ажиллах хугацаандаа 21 нэрийн 48 бүлэг баримтат кино, 42 бүлэг кино мэдээ, 40 нэрийн орчуулгын кинонд эвлүүлэгчээр ажилласан.Д.Цэвэлмаагийн ажилласан уран сайхны киноны жагсаалт:
1.Хань 1975
2. Их замын эхэнд/2 анги/ 1978
3.Цэрэг эрсийн жирийн өдрүүд 1981
4.Гул Аранжин 1981
5.Гэрлэж амжаагүй явна 1981 /Б.Дашдуламтай хамт/
6.Цэц магнай 1995
7.Ард Аюуш 1984 /Д.Дэжидтэй хамт/
8.Мандухай цэцэн хатан 4анги 1988 /Д.Батгэрэлтэй хамт/
9.Мөнх тэнгэрийн хүчин дор 1992 3 анги /Д.Батгэрэлтэй хамт/
10.Амьдралын нахиа 1988 Дарьсүрэнтэй хамт
11. Эргүүлэг / П.Нарантуяатай / 1989
12.Алаг мэлхийн хонх 1990
13.Еэ еэ Шар Буд аа 1994 / Б.Дашдуламтай хамт/
хувийн хэвшлийнхний захиалга хөрөнгөөр бүтээсэн уран сайхны “Агшин”, “Хайрын домог” “Сүүдэрт жилийн зурвас”, 1 “Гал хам” “Алт амилах цагаар”, “Бүсгүйн завилгаа”, “Дээд хэмжээ”, “Учрах тавилан”, “Наймаачин” кинонуудад эвлүүлэгчээр ажилласан. Д.Цэвэлмаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 5 жилийн гавшгач ойн медалиуд, СТА цол тэмдэгээр шагнагдсан.