Гэнэнгийн Цэрэн

Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн

Гэнэнгийн Цэрэн 

/Кино зураглаач /

/1930-2001 он /

  Г.Цэрэн Дорноговь аймгийн Хатан булаг сумын нутагт 1930 онд төрсөн бөгөөд 1947 онд 7-р ангиа төгсөөд МУИС-ийн бэлтгэл ангид 2 жил суралцан Зоотехникийн 2-р курст суралцаж байхад нь 1951 оны эхээр Монголкино үйлдвэр “Монгол улс” хэмээх өнгө, будагтай том хэмжээний кино хийхээр ЗХУ-аас хэсэг хүмүүс ирсэн, бас энэ ажилдаа хүн амьтан авах юм гэнэ гэсэн яриа сонсож, бага наснаасаа сэтгэлдээ тээж явсан киноны тухай бодол нь гэнýт сэргэж кино үйлдвэрт хүргэжээ.  Зорьсон хэрэг бүтэх болсонд баярлаж сурч байсан их сургуулиасаа гарч ЗХУ-аас ирсэн зураглаач П.Яцуны дагалдан болж дөрвөн сар гаруй хамт ажиллажээ.  1955 оноос  Урлагийн   Гавьяат Зүтгэлтэн Д.Жигжидэд дагалдуулах 143 тоот тушаал гарч түүний багын мөрөөдөл биелэх эхлэл болсон байна. Г.Цэрэн 1956-1961 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг кино зураглаачийн мэргэжлээр профессор   Л.В.Косматовын  урланд суралцан  төгсжээ. Г.Цэрэн баримтат тэр дундаа кино мэдээнд ажиллана гэдэг зураглаачийн сэтгэн бодох чадвар, авхаалж самбаа,тэвчээрийг ямагт шалгасан, ёстой биеэ дайчилж ихийг сурах мэдрэмжийг цаг хүлээлгүй шаардаж, амьдралын гүнд орж, олон янзын хүмүүстэй учирч танилцах боломжийг олгодгоос   залхуурал, хоцрогдолд хүргэдэггүй гэж өөрийн шавь нартаа болон залуу зураглаач нарт чухалчлан сануулдаг байв. Тэрээр театрын тайзны арын дэлгэцийг диапозитив ашиглан хийх аргыг анх нэвтрүүлж байсан юм. Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуулиудад багшилж, залгамж халаагаа бэлтгэж байлаа. Г.Цэрэнгийн уран бүтээлийг үнэлэн 1981 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.

    Г.Цэрэнгийн зураглаачаар ажилласан уран сайхны киноны жагсаалт:

1. Баясгалан- 1962 он

2. Толбот хивс – 1963 он

3. Гэмшил зэмлэл – 1965 он

4. Өглөө – 1968 он

5. Хүргэн хүү – 1970 он

6. Тэмцэл – 1971 он

7. Баянбулгийнхан – 1973 он

8. Хүний төлөө – 1976 он
9. Давааны цаана даваа 2 анги – 1977 он

10. Газрын жигүүр – 1978 он

11. Хатанбаатар 2 анги – 1981 он

12. Сахиул уу Сахиус уу –  2а нги – 1983 он

13. Тань рүү нүүж явна – 1984 он

14.  Өв – 1993 он

Баримтат киноны жагсаалт: 

1. Баярт уулзалт – 1957 он

2. Хөнгөн атлетка – 1957 о н

3. 36н жилийн ой – 1957 он

4. Энэтхэгийн зочин – 1957 он

5. Дуулвал дуу нэг – 1958 он

6. Улаанбаатар – 1960 он

7. Амьдралын цуурай – 1964 он

8. Аж үйлдвэрийн комбинатын 34-н жилийн ой – 1964 он

9. Зөвлөлтийн Праламентийн төлөөлөгчид – 1964 он

10. Майлын хаан – 1965 он

11. Зудын тухай – 1965 он

12. Усны үер – 1967 он

13. Уран нугараач  Норовсамбуу – 1967 он

14. ЗХУ-н Ардын бүжгийн эрдмийн чуулгынхан манай оронд  – 1974 он

15. Манай орны нэг өдөр – 1974 он

16. Ю.Цэдэнбал дарга Унгарт айчилсан нь – 1974 он

17. Ю.Цэдэнбал  Югистлавт – 1974 он

18. Ардын эрхт монгол улс – 1974 он

19. Намын 17-р их хурал – 1976 он

20. манай эрхэм зочин Хенрих  Ябленский – 1975 он

21. Октъябр манай баяр – 1978 он

22. ЗСБНХУ-н Соёлын өдрүүд манай оронд – 1978 он

23. Ардын хувьсгалын 58н жилийн ой – 1979 он

24. Буддистууд энх тайваны төлөө – 1979 он

25. Их говийн зоригтны нутгаар – 1980 он

26. Манай нам засгийн төлөөлөгчид БНАЛАУ-д айлчилсан нь *- 1980 он

27. Манай нам засгийн төлөөлөгчид Вьетнам  улсад айлчилсан нь – 1980 он

28. Манай нам засгийн төлөөлөгчид Комбуж  улсад айлчилсан нь – 1980 он

29. БНАГУ-н сайд нарын зөвлөлинй дарга нөхөр Вили-Штоф манай оронд – 1980 он

30. МАХН-н 18-р их хурал – 1981 он

31. Монгол их анд нөхөр – 1981 он

32. Цог жавхлангын баяр – 1982 он

33. Бүхнийг хүүхдийн төлөө – 1984 он

34. Яагаад үүнийг хориглодог вэ – 1985 он

35. Булчин цайх өвнөөс ёэргийл- 1986 он

Close
Close